University of Alberta

Танилцуулга

Канадын Алберта мужын Эдмонтонд байдаг Алберта их сургууль  нь 1908 онд байгуулагдаж байсан улсын, судалгааны их сургууль юм. Тус сургуулийг Албертагийн анхны ерөнхий сайд Alexander Cameron Rutherford болон анхны  ерөнхийлөгч Henry Marshall Tory нар үүсгэн байгуулсан байна. Их сургууль нь Алберта мужын эдийн засгийн гол хүчин зүйлсийн нэгт тооцогддог. Алберта мужын эдийн засагт үзүүлэх их сургуулийн нөлөөг жилд дунджаар 12.3 тэбум доллар байна хэмээн тооцдог бөгөөд улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувийг бүрдүүлдэг. Албертагийн их сургууль нь нийт 38500 гаруй оюутантайгаас 30500 нь баклаврын түвшний, 7800 нь бакалаврын дараах түвшний оюутнууд билээ. Тус сургуульд 150 гаруй орны 7500 гадаад оюутнууд суралцдаг.

Алберта Их Сургуулийн онцлог:
  • Алберта их сургуулийн төгсөгчид төгсөлтийн дараах ажил эрхлэлтийн үзүүлэлтээрээ Канад улсад хамгийн өндөрт нь тооцогддог.
  • Сургуулийн хэд хэдэн хөтөлбөр дэлхийн их сургуулиудын түвшинг тогтоогч World University Ranking сайтад дэлхийн 100 шилдэг хөтөлбөрүүдэд багтдаг. Үүнд:
  1. 60 дугаар байр Болосврол
  2. 77 дугаар байр Эмнэлзүй, эмнэлзүйн бэлтгэл хөтөлбөр, эрүүл мэнд
  3. 83 дугаар байр Хууль
  4. 99 дүгээр байр Сэтгэл судлал
  • 2018 онд амжилтаа ахиулж дэлхийн их сургуулиудын түвшинг тогтоодог албан ёсны QS World University Rankings сайтад 90 дүгээр байранд орсноор дэлхий шилдэг 100 их сургуулийн нэг болсон.
  • Алдарт Rhodes Scholars тэтгэлгийг тус сургуулийн 72 төгсөгч хүртэж байсан.
Эрэлттэй хөтөлбөрүүд

Албертагийн их сургууль нь бакалаврын түвшний 388 хөтөлбөр бакалаврын дараах түвшний  түүнээс дээд боловсролын 500 хөтөлбөр санал болгодог.  Тус их сургуулийн:

  • Хүрээлэн буй орчны инженерчлэл
  • Уул уурхайн инженерчлэл
  • Нийгмийн ухаан
  • Технологийн хэрэгсэл
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан
  • Химийн инженерчлэл
  • Сувилахуйн ухаан
  • Дэлхий судлал зэрэг хөтөлбөрүүд хамгийн эрэлттэй мөн нэр хүндтэй байдаг байна.
Номын сан

1951 оны 5-р сард нээгдсэн тус их сургуулийн анхны номын сан болох Rutherford номын сан нь одоо Хойд Америк дахь хамгийн том судалгааны, боловсронгуй системтэй номын сан болсон билээ. Нийт 10 гаруй номын сантай бөгөөд хөтөлбөр, салбар сургуулиудаас шалтгаалан кампус болгондоо 1-2 номын сантай. Номын сан тус бүр нь сургалтын ганцаарчилсан болон багаар ажиллах анги танхимтай. Augustana номын сан нь 7 хоногийн турш 24 цагаар ажилладаг.

Кампуc

Албертагийн их сургууль нь 5 кампустай. Үүнд:

Хойд/ Гол кампус

Эдмонтоны төвд байрлах Хойд кампус нь үзэсгэлэнт байгальтай голын дэргэд оршдог бөгөөд хотын төвөөс хэдхэн минутын зайд оршдог. Алберта их сургуулийн Нанотехнологийн институт, Тиммс урлагийн төв зэрэг гол байгууламжууд  энэхүү кампусд байрладаг.

Гэгээн Жийн Кампус

Гэгээн Жийний кампус нь гол кампусаас 10 минутын зайд байдаг. Энэхүү кампус нь Манитоба-гийн баруун хэсгийн цорын ганц Франц хэл давамгайлсан кампус юм.

Аугастана Кампус

Тус кампус нь Эдмонтоны гаднa, машинаар 1 цаг яваад хүрэх Камрөүз гэх газар байрладаг. Камрөүз нь Эдмонтоноос жижиг хот бөгөөд 16000 иргэдтэй. Тус кампусд 1000 гаруй оюутнууд амьдарч, суралцлдаг бөгөөд жижиг ангийн зохион байгуулалт нь оюутнуудад багштайгаа илүү тулж суралцах боломжийг олгодог.

Интэрпрайз Талбай           

Энэ кампус нь Эдмонтон хотын төвд байрлах Албертагийн их сургуулийн хамгийн сүүлд байгуулагдсан кампус юм. Интэрпрайз Талбай нь хагас цагаар суралцдаг оюутнуудад зориулагдсан бөгөөд англи хэлний институт болон олон тооны их сургуулийн оффисууд байрладаг.

Өмнөд кампус

Өмнөд кампус нь Хойд кампусаас урд зүгт байрладаг бөгөөд Foote Field болон бусад алдартай спорт байгууламж болон Албертагийн их сургуулийн ферм мөн хөдөө аж ахуй-хүнсний салбар сургууль байрладаг.

Судалгааны голлох салбарууд:
  • Хөдөө аж ахуй ба хүнс
  • Хиймэл оюун ухаан
  • Эрчим хүч
  • Байгаль орчин, цаг уурын өөрчлөлт
  • Эрүүл мэнд
  • Нанотехнологи
  • Шинжлэх ухаан ба технологи
  • Нийгэм ба соёл
Төгсөгчид

Албертагийн их сургуулийг нийт 290,000 оюутан төгссөн бөгөөд нийт төгсөгчдийн 7% буюу 21,000 гаруй нь олон улсын оюутнууд билээ. Төгсөгчид дундаас нэр хүндтэй, олонд танигдсан  хүмүүсийг дурьдвал:

  • -Канадын 16 дахь ерөнхий сайд Joe Clark
  • -Канадын 17 дахь Ерөнхий шүүгч Beverly Mclachlin
  • -Элэгний C вирусыг илрүүлэгчдийн нэг вирус судлаач Michael Houghton
  • -Нобелын шагналт зохиолч Derek Walcott
  • -Үндэсний хоккейн лигийн 3 дахь ерөнхийлөгч Clarence Campbell
  • -Нобелийн шагналд нэр дэвшигч, физикч Richard E. Taylor.

Bachelor subjects

Master subjects

Agricultural, Food and Nutritional Science MAg (Course-based), MSc, PhD Agricultural Life and Environmental Sciences
Anesthesiology & Pain Medicine MSc Medicine & Dentistry
Anthropology MA, PhD Arts
Art and Design MA, MDes , MFA, PhD Arts
Biochemistry MSc, PhD Medicine & Dentistry
Biological Sciences MSc, PhD Science
Biomedical Engineering MSc, PhD Engineering Medicine & Dentistry
Business (Doctoral Level) PhD Alberta School of Business
Business (Master's Level) MBA , MBA-MAg (Course-based), MBA-MEng (Course-based), MBA-MF (Course-based), MBA-MLIS (Course-based), MBA-MSc (Course-based), MBA-JD (Course-based), MBA-PharmD (Course-based), MBA-BSc in Pharmacy (Course-based), MD-MBA (Course-based), MAcc (Course-based), MFM, PMC Alberta School of Business
Campus St-Jean: Etudes canadiennes MA Campus Saint-Jean
Campus St-Jean: Etudes en langue et culture MEd Campus Saint-Jean
Cell Biology MSc, PhD Medicine & Dentistry
Chemical and Materials Engineering MEng (Course-based), MBA-MEng (Course-based), MSc, PhD Engineering
Chemistry MSc, PhD Science
Civil and Environmental Engineering MSc, MEng (Course-based), PhD Engineering
Communication Sciences and Disorders MSc, MSc/PhD Rehabilitation Medicine
Communications and Technology MA Extension
Community Engagement MA Extension
Comparative Literature Arts
Computing Science MSc, PhD Science
Dentistry MSc, PhD Medicine & Dentistry
Digital Humanities MA, MA-MLIS Arts
Drama MA, MFA, PhD Arts
Earth and Atmospheric Sciences MA, MSc, PhD Science
East Asian Studies MA Arts
Economics MA, PhD Arts
Education GC Education
Educational Policy Studies MEd, EdD, PhD, GC Education
Educational Psychology MEd, PhD Education
Educational Studies MEd Education
Electrical and Computer Engineering MSc, MEng (Course-based), MBA-MEng (Course-based), PhD Engineering
Elementary Education MEd, EdD, PhD Education
English and Film Studies MA, PhD Arts
Health Sciences Education MEd Education Medicine & Dentistry
History and Classics MA, PhD Arts
Human Ecology MA, MSc, PhD Agricultural Life and Environmental Sciences
Internetworking MSc Science Engineering
Kinesiology, Sport, and Recreation MA, MSc, MCoach, PhD, GC Kinesiology, Sport, and Recreation
Laboratory Medicine and Pathology MSc, PhD Medicine & Dentistry
Law LLM, PhD, MBA-JD (Course-based) Law
Library and Information Studies, School of MLIS, MA-MLIS, MBA-MLIS (Course-based) Education
Linguistics MSc, PhD Arts
Mathematical and Statistical Sciences MSc, PhD Science
Mechanical Engineering MSc, MEng (Course-based), PhD Engineering
Medical Genetics MSc, PhD Medicine & Dentistry
Medical Microbiology and Immunology MSc, PhD Medicine & Dentistry
Medicine MSc, PhD Medicine & Dentistry
Modern Languages and Cultural Studies MA, PhD Arts
Multimedia MSc Science
Music MA, MMus, DMus, PhD Arts
Native Studies MA, PhD Native Studies
Neuroscience MSc, PhD Medicine & Dentistry
Nursing MN, PhD Nursing
Obstetrics and Gynecology MSc, PhD Medicine & Dentistry
Occupational Therapy MSc Rehabilitation Medicine
Oncology MSc, PhD Medicine & Dentistry
Ophthalmology and Visual Sciences MSc, PhD Medicine & Dentistry
Pediatrics MSc, PhD Medicine & Dentistry
Pharmacology PhD, MSc Medicine & Dentistry
Pharmacy and Pharmaceutical Sciences MSc, PhD Pharmacy and Pharmaceutical Sciences
Philosophy MA, PhD Arts
Physical Therapy MSc, MSc/PhD, MBA-MSc (Course-based) Rehabilitation Medicine
Physics MSc, PhD Science
Physiology MSc, PhD Medicine & Dentistry
Political Science MA, PhD Arts
Psychiatry MSc, PhD Medicine & Dentistry
Psychology MA, MSc, PhD Arts Science
Public Health, School of MPH (Course-based), MSc, PhD Public Health, School of
Radiology and Diagnostic Imaging MSc, PhD Medicine & Dentistry
Rehabilitation Medicine MSc, PhD, MSc/PhD, GC Rehabilitation Medicine
Religious Studies MA, PhD Arts
Renewable Resources MAg (Course-based), MBA-MAg (Course-based), MBA-MF (Course-based), MF, MSc, PhD Agricultural Life and Environmental Sciences
Resource Economics and Environmental Sociology MAg (Course-based), MBA-MAg (Course-based), MSc, PhD Agricultural Life and Environmental Sciences
Secondary Education MEd, EdD, PhD Education
Sociology MA, PhD Arts
Surgery MSc, PhD Medicine & Dentistry
Women's and Gender Studies MA Arts
 

School location