University of Birmingham

Танилцуулга

University of Birmingham нь Их Британийн Бирмингем мужийн Edgbaston хотод байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль 1828 онд Birmingham School of Medicine and Surgery нэртэйгээр байгуулагдаж  1900 онд эзэн хааны тунхаг бичгийг хүртсэнээр Их Британийн орчин үеийн анхдагч зургаан сургууль дундаа тунхаг бичиг хүртсэн хамгийн эхний сургууль нь болсон юм. Британийн судалгааны их сургуулиудын Russell Group болон Universitas 21 олон улсын судалгааны их сургуулиудын холбооны үүсгэн байгуулагч гишүүдийн нэг болох уг сургууль нь 2016-2017 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийд  82, Их Британийн их сургуулиудаас 15-д тус тус бичигдсэн. Мөн 2013 онд Times Higher Education–с Birmingham-г оны их сургуулиар тодруулсан. Мөн 2017 оны Times Good University Guide, The Times, The Sunday жагсаалтуудад сургалтын чанар, төгсөгчдийн мэдлэг чадвараараа улсдаа 9-т орсон.  University of Birmingham  нь оюутныхаа  улсдаа тоогоор 4-рт ордог том сургуулиудын нэг юм.

Товч мэдээлэл:
30,000+ оюутан
7,000+ багш, ажилчин
150+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 34%
Багш, оюутны харьцаа 1:15
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 42:58
Оюутны хотхон
Edgbaston оюутны хотхон

Уг оюутны хотхон нь Бирмингем хотын зүүн өмнөд хэсэгт байрладаг ба анх 4.8км2 талбай эзэлж байгуулагдсан их сургуулийн үндсэн оюутны хотхон юм. Тус оюутны хотхон нь маш олон төрлийн модернист загварийг агуулдгаараа онцлог ба 1862 онд 12,000м2 талбайтай хиймэл нуурыг тус оюутны хотхонд байгуулсан байна. Түүнчлэн тус оюутны хотхонд 24,000м2 Winterbourne ботаникийн цэцэрлэг байдаг ба 2007 оны 11 дүгээр сараас эхлэн оюутны хотхон дээр тариаланчдын зах нээсэн бөгөөд улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн тариаланчдын захыг сургууль дээрээ нээсэн хамгийн анхны их сургууль болсон юм.

Selly Oak оюутны хотхон

Их сургуулийн Selly Oak оюутны хотхон нь үндсэн оюутны хотхоноос өмнөд хэсэгт холгүй оршдог.  Энэхүү оюутны хотхон өмнө нь багш нарын сургалт, нийгмийн ажил, теологи нар дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг Selly Oak Коллеж байсан аж. 2001 онд их сургуулийн шинэ номын сан болох Orchard Learning Resource Centre тус оюутны хотхонд нээгдсэн бөгөөд Selly Oak Коллежийн хуучин номын сан болон 200 хүний суудалтай George Cadbury театрын танхим нь дахин засварт орж одоогоор их сургуулийн Драма, Театрын урлагийн тэнхим байрлаж байна.

Mason College and Queen’s College оюутны хотхон

Бирмингем хотын төвд байдаг Викторигийн Масон коллежын барилгад Birmingham University-н Урлаг, Хуулийн салбар сургууль байдаг бөгөөд уг салбар сургууль нь тус оюутны хотхонд 1900 оноос хойш буюу Их сургуулийг үүсэн байгуулагдсан цагаас эхлэн байрлаж иржээ.

Номын сан

Birmingham University нь 9 номын сантай. Үүнд:

  • Barber Fine Art Library
  • Barber Music Library
  • Barnes Library
  • Education Library
  • Main Library
  • Orchard Learning Resource Centre
  • Dental Library
  • Shakespeare Institute Library орно.

Shakespeare-н холбооны номын санд сэргэн мандалтын үеийн английн уран зохиолд хамаарах зохиол бүтээлүүд байдаг. Харин Cadbury судалгааны номын санд Birmingham-н түүхийн холбогдолтой ховор ном зохиол, гар бичмэл, архивын материал, зургийн цуглуулгууд бий. Эдгээр цуглуулгууд нь 120 жилийн туршид  хуримтлагдсаар ирсэн бөгөөд 200000 гаруй хэвлэмэл ховор ном, 4 сая гаруй хосгүй архивын материал, гар бичмэлээс бүрддэг.

Birmingham их сургуулийн судалгааны салбарууд

Birmingham их сургууль нь дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлуудад хариулт өгөх, дэлхийн нийт хүн амын аж амьдралыг сайжруулах зорилготой судалгаануудыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд явуулдаг байна. Birmingham их сургуулийн 5 салбар сургууль нь нийт 45 гаруй сэдвийн хүрээнд судалгааны ажил явуулдаг. Эдгээрээс нийтэд түгээмэл сэдвүүдийг дурдвал:

  • Англи хэл
  • Хөгжим
  • Түүх
  • Хууль
  • Философи
  • Шашин
  • Хими
  • Математик
  • Инженерчлэл
  • Сэтгэл судлал
  • Эрүүл мэнд
  • Боловсрол… зэрэг орно.
Birmingham их сургуулийн онцлох судалгаанууд
Устөрөгчөөр ажилладаг галт тэрэг
Квант технологи
Хариуцлагатай бизнес
Агаарын бохирдол
Олон талт байдал
Элэг шилжүүлэн суулгах
Олон улсын ёс зүй
Их сургуулийн талаар:

Bachelor subjects

Master subjects

School location