University of Brighton нь Английн Браятонд байдаг улсын их сургууль бөгөөд анх 1858 онд Brighton School of Art нэртэйгээр байгуулагдаж 1992 оноос эхлэн их сургуулийн зэрэгт хүрч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус сургууль нь мэргэжлийн боловсролд түлхүү анхаардаг бөгөөд олгодог зэргүүдийн дийлэнх нь мэргэжлийн байгууллага, тэдгээрийн шалгуурыг бүрэн хангасан байдаг. Их сургууль нь 21135 оюутан, 2700 багш ажилтантай. Түүнчлэн тус сургууль нь олныг хамрах, тогтвортой байдал, бүтээлч байдал, хамтын ажиллагаа гэсэн гол 4 үзэл баримтлалыг мөрдөж ажилладаг байна.
University of Brighton нь дараах чиглэлүүдээр түлхээ анхаарч оюутан бэлтгэдэг:
- Эм зүй
- Инженерчлэл
- Комьпютер
- Математик
- Уран барилга
- Шинжлэх ухаан
- Сэтгүүл зүй
- Гэмт хэргийн сэтгэл судлал
- Бизнес