University of Bristol нь Их Британийн Бристолд байдаг судалгааны их сургууль юм. Tус сургууль нь University of the West of England болон University of Bath сургуулиудын нэгэн адил 1876 онд Merchant Venturers Navigation School нэртэйгээр байгуулагдаж байсан. Бристолын их сургууль нь олон тооны салбар сургууль, тэнхимүүдээс бүрдсэн үндсэн 6 факультетээр үйл ажиллагаагаа явуудаг ба Бакалаврын түвшний 200 гаруй мэргэжлийн чиглэлээр оюутан сургадаг.
University of Bristol нь 2015-2016 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийд 37-д жагсаж, Их британийн шилдэг 10 их сургуулийн нэгээр шалгарсан. University of Bristol нь дэлхийн шилдэг 40 их сургуулийн тоонд багтсан Их британийн хамгийн залуу их сургууль юм. Тус сургууль нь судалгааны их сургуулиудын Рассел Группын гишүүн бөгөөд сургуулийн төгсөгчид дундаас 13 Нобелын шагналтан төрөн гарсан байдаг. Одоогийн байдлаар University of Bristol-д нийт 24,000 оюутан суралцдаг ба нийт оюутны 15.2% нь дэлхийн 150 орноос ирсэн олон улсын оюутнууд байдаг аж.