Беркли дахь Калифорнийн Их Сургууль (UC Беркли, Беркли Калифорниа) нь Калифорниа мужийн Беркли хотын улсын, судалгааны их сургууль юм. 1868 онд тус мужаас газрын буцалтгүй тусламжийг олгосон анхны их сургууль болон байгуулсан тус сургууль нь Калифорнийн их сургуулийн системийн анхны кампус бөгөөд Америкийн их сургуулиудын холбооны үүсгэн байгуулагч гишүүн аж.
Оюутнууд 160 бакалаврын хөтөлбөр, 350 гаруй магистрын хөтөлбөрөөс сонгох боломжтой. Түүнчлэн тус их сургууль нь докторын зэрэг олгох олон хөтөлбөрүүдийг санал болгодог. Эдийн засаг, Эсийн биологи, Компьютерийн шинжлэх ухаан зэрэг нь их сургуулийн санал болгодог томоохон хөтөлбөрүүдийн нэг юм.
Их сургууль нь семестрт суурилсан хичээлийн жилтэй. Их сургууль дээр Математикийн Шинжлэх Ухааны Судалгааны Хүрээлэн ба Сансрын Шинжлэх Ухааны лаборатори зэрэг салбартаа хамгийн алдартай хоёр судалгааны хүрээлэн байрладаг. Тус сургуулийн эрдэмтэд химийн үелэх системийн 16 элементийг илрүүлсэн бөгөөд төгсөгчид, багш ажилчид, судлаачид нараас 107 Нобелийн шагналтан, 25 Тюрингийн шагналт, 14 Филдсийн медальтан төрөн гарсан бол одоогийн их сургуулийн багш, эрдэмтэд дунд 4 Пулитцерийн шагналтан, 8 Нобелийн шагналтан багтдаг байна.