University of Cambridge

University of Cambridge нь Английн Кембриджид байдаг улсын судагааны их сургууль юм. Англи хэлтэй орнуудын хамгийн эртний, дэлхийн дөрөвдөх эртний их сургууль болдог уг сургууль нь 1209 онд байгуулагдаж 1231 онд Гуравдугаар Хэнри хааны тунхаг бичгийг хүртэж байжээ. Их сургууль нь 31 бүрэлдэхүүн коллеж, 6 салбар сургууль, 100 гаруй сургалтын тэнхимүүдээс бүрдэх ба их сургуулийн хэвлэх үйлдвэр нь дэлхийн хамгийн эртний хэвлэх үйлдвэр болохоос гадна хэмжээгээрээ дэлхийд хоёрт ордог. Мөн University of Cambridge нь соёл, шинжлэх ухааны 8 музей, хэд хэдэн номын сантай. 2017 оны THE дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийд 2-т орсон бөгөөд өөр 3 жагсаалтад 4-т бичигдэж байсан. Их сургуулийн төгсөгчид дундаас математикч, шинжлэх ухаанч, улс төрч, хуульч, философч, зохиолч, жүжигчин зэрэг олон алдартан төрөн гарсан.
Их сургууль нь 18000 гаруй оюутан, 11000 орчим багш ажилтантай.
Номын сан
Их сургууль нь 114 номын сантай бөгөөд их сургуулийн эдгээр номын сан нь 8 сая гаруй ном зохиолтой, судалгааны төв номын сан юм. Уг номын сан нь Их британи улсад хэвлэгдж байгаа бүхий л төрлийн ном зохиол, тэдгээрийн хувийг хадаглах албан ёсны эрхтэй. Энэхүү төв номын сангаас гадна их сургуулийн салбар сургууль, факультет бүр өөрсдийн гэсэн номын сантай байдаг. тухайлбал түүхийн факультетийн Seeley Historical Library нь 100000 гаруй ном зохиолыг хадгалж байдаг. Мөн түүнчлэн коллеж тус бүр номын сантай байх ба их сургуулийн анхны коллежуудын номын сангаас эртний ном зохиол, гар бичмэлүүдийг олж болно. Жишээ нь Trinity коллежийн номын санд 1800 оны өмнөх үед холбогдох 200000 гароуй ном байдаг бол Corpus Christi коллежийн номын санд дундад зууны үед холбогдох 600 гаруй гар бичмэлийн томоохон цоглуулгууд хадгалагдаж байдаг.
Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага
- IELTS
- Нийт оноо: 7.5, түвшин бүрийн оноо: 7.0 байх