University of Central Florida нь Флоридагийн Орландод байдаг улсын судалгааны их сургууль юм. Tус сургууь нь 1968 оноос Флоридогийн техникийн их сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлсэн бөгөөд их сургуулийн гол зорилго нь Америкийн нэгдсэн улсын сансар судлалын салбарт мэдлэгтэй чавдарлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргаж энэ салбарийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах явдал байв. 1978 онд Флоридагийн техникийн сургууль нь University of Central Florida болгон нэрээ өөрчилжээ. Өдгөө тус сургуулийн Флорида дахь NASA-н сансар судлалын холбоонд гүйцэтгэх үүрэг, байр суурь нь өндөрт үнэлэгддэг.
University of Central Florida-н оюутны дийлэнх хэсгийг олон улсын оюутнууд бүрдүүлэх ба ихэнх оюутнууд их сургуулийн гол кампуст байрладаг. Их сургууль нь бүс нутгийн 10 кампуст байрлах 13 коллежоороо дамжуулан 200 гаруй мэргэжлийн чиглэлээр оюутан сургадаг. University of Central Florida нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл олон мэрэгжлийн чиглэлээр 260000 гаруй мэргжилтэн бэлтгэн гаргaсан. Мөн их сургууль нь урлаг, боловсрол, бизнесийн удирдлага, хэвлэл мэдээлэл, инженерчлэл, хараа зүйн шинжлэх ухааны салбаруудад олон улсад хүлээн зөвшөөргдсөн, үр дүнтэй судалгаа шинжилгээний ажлуудыг хийсээр байгаа аж.
Америкийн нэгдсэн улсын боловсролын яамны шийдвэрээр Өрнөдийн коллеж, сургуулиудын холбооноос University of Central Florida-г магадлан итгэмжилсэн байдаг.