University of Central Lancashire

Танилцуулга

Ланкаширын төв их сургууль нь 1828 онд Мэдлэг түгээх хүрээлэн хэмээн Престон хотноо нээгдэж байж ээ. Нээгдсэн цаг үеэсээ хойш “Газраас нар уруу” гэх уриатай байсан тус сургууль нь авьяас, чадвартай хүн бүхнийг мэдлэг чадвар өөрийн чадавхыг тултал нь ашиглахад тусалсаар ирсэн билээ. Өнөөдөр Ланкаширын сургууль нь сурагч, ажилчдын тоогоороо 38,000 хүрч Их Британи улсын хамгийн том сургуулиудын нэг болоод байна.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд зэргийн сургалтын чанартай тус сургууль нь дэлхий даяар итгэмжлэгдсэн олон түнштэй. 2010 онд Ланкаширын их сургууль нь Их британи орноос QS дэлхийн их сургуулийн жагсаалтад орсон хамгийн анхны орчин үеийн дээд боловсролын байгууллага болсон. 2018 онд Дэлхийн Их сургуулиудын жагсаалтын төвөөс Төв Ланкаширийн их сургуулийг дэлхийн нийт их сургуулиудын эхний 3.7%-д орно хэмээн дүгнэсэн бөгөөд тус сургуулийн боловсролын өргөн хүрээний амжилтыг тусгасан оюутнууддаа жинхэнэ амьдралын туршлагыг суулгаж өгдөг сургалтын хөтөлбөрийг нь тус сургуулийн гаргасан дэвшилтэй хамт тодотгосон байна.

Оюутны хотхон

Төв Ланкашир их сургууль нь Престонд байрласан хот суурин газартай ойр оюутны хотхонтойгоос гадна Бүрнли, Вестлакес, Вест Күмбриад (цөмийн ба эрчим хүчтэй холбоотой судалгааны хөтөлбөрүүд явуулдаг  оюутны хотхон) тус тус оюутны хотхонтой ба 2012 оны 10 дугаар сард 53 сая фунтийн хөрөнгө оруулалтаар Сипрасд мөн оюутны хотхоноо нээсэн. Тус сургуульд 100 гаруй орноос ирсэн оюутан, судлаачид байдаг ба 125 олон улсын байгууллагатай хамтран ажилладаг. Тус сургууль нь Хятадын Шэнзэн Виртуал Их сургуулийн Паркт Хятадын тэргүүлэгч их сургуулиудтай хамтран эмийн нөлөөлөл, ус цэвэршүүлэх үйл явц, галын хортой бодис зэрэгт оролцох нанотехнологийн хэрэглээ зэргийн хамтарсан судалгааг явуулдаг байна.

Номын сан

Сургуулийн номын сангийн байр нь оюутныг тоxилог, уян хатан сургалтын орчноор хангаж өгдөг ба сургалтын арвин их материал, цуглуулга, мэдээллийн эх сурвалжийг санал болгохын зэрэгцээ номын сангийн ажилтнуудын мэргэжлийн туслалцаа, зөвлөгөөг олгодог байна. Номын сан нь хамгийн сүүлийн технологиор бүрэн хангагдсан ба оюутнуудад сургалтын болон бусад дэмжлэг үзүүлдэг тусгай сургалтын багтай. Олон мянган ном, аудио-визуал материал, сэтгүүл зэргээс гадна номын сан нь:

  • Хичээлийн улирлын үеэр 24/7 цагийн хуваариар ажилладаг.
  • Ганцаарчилсан болон баг хамт олны танхимаас гадна маш олон төрлийн сургалтын орчинтой.
  • Зөөврийн компьютер-ийн зээл
  • Интернетээр нэвтэрч болох өргөн хэмжээний цахим нөөц
  • Кафе зэрэг таны сургалтын үйл явцад хэрэгтэй бүхий л зүйлсийг агуулна.
2020 он хүртэлх мастер төлөвлөгөө

Төв Ланкаширийн их сургууль Престон төв оюутны хотхондоо хэд хэдэн шинэ барилга барих 200 сая фунтийн өртөгтэй өргөтгөлийн хөтөлбөр явуулж байгаа.

Олон нийтийн орчин (2018 оны байдлаар ашиглалтад орсон)
Харрингтон болон Гринбанк барилгын голд байрласан нэг, Фостер барилгад байрласан нийт 2 орчинг бий болгосон бөгөөд энэхүү олон нийтийн орчин нь оюутнуудад зориулсан амрах орчин, бильярд, ширээний теннис, амралтын хийлдэг ортой хэсэг зэргүүдийг агуулна.
Инженерийн Инновацийн төв (баригдаж буй)
32 сая фунтийн өртгөөр бүтэж байгаа энэхүү барилга нь сургалт, үзэсгэлэнгийн зориулалттай. Тус барилга нь хэд хэдэн мэргэжлийн лаборатори болон 4 туршилтын нислэгийн талбайтай.
Оазис: Шашин шүтлэг, сүсэг бишрэлийн төв (2018 оны 5 дугаар сард нээгдсэн)
Хэд хэдэн шүтлэгийн өрөө, зөвлөгөө болон үйл ажиллагааны танхим, дээврийн дэнж, олон шүтлэгийн төв зэрэг нь хуучин байсан Гэгээн Петерийн танхимыг орлож байгаа юм.
Оюутны төв ба шинэ талбай (барилгын ажил удахгүй эхлэх)
Энэхүү 57 сая фунтийн төсөл нь оюутны үйлчилгээ, уулзалтын өрөө, оффис, үйл ажиллагааны байр, дээвэр дээрх хүрээлэн зэргийг агуулсан оюутны хотхоны шинэ хүлээн авах байр юм. Шинэ талбай нь оюутны төвийн чанх урд байрлана.
Судалгааны үндсэн чигэлэлүүд
  • Археологи
  • Урлаг ба Дизайн: Түүх, онол, практик
  • Астрофизик
  • Бизнес ба Менежмент
  • Хавдрын судалгаа
  • Компьютер тооцоолол
  • Эрүүгийн шүүх
  • Дижитал инженерчлэл
  • Болосврол
  • Энерги, эрчим хүчний менежмент
  • Барим нотолгоонд тулгуурласан цагдалт
  • Гэр бүл, хүүхэд ба амьдралын хувьсал
  • Галын аюул болон бусад аюулын шинжлэх ухаан
  • Шүүхийн шинжлэх ухаан
  • Эрүүл, тогтвортой орчин
  • Түүх
  • Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн онол ба практик
  • Хууль зүй
  • Уран зохиол ба соёл
  • Материалийн шинжлэх ухаан (хими)
  • Анагаах ухаан ба нүүр ам судлал
  • Эх барих болон дөнгөж төрсөн хүүхдийн эрүүл мэнд
  • Орчин үеийн хэл, хэл шинжлэл ба нийгэм
  • Цөмийн судалгаа
  • Эм зүй болон биоанагаахын шинжлэх ухаан
  • Философи
  • Физик ба математик
  • Сэтгэл судлал
  • Нөхөн сэргээлтийн шинжлэх ухаан
  • Спорт болон биеийн тамирын дасгалын шинжлэх ухаан
  • Цус харвалтын судалгаа
  • Аялал жуулчлал
  • Tribot технологи
Салбар сургуулиуд
  • Урлаг, Дизайн, Загварын сургууль
  • Бизнесийн сургууль
  • Олон нийтийн эрүүл мэнд, эх баригчын сургууль
  • Нүүр ам судлалын сургууль
  • Инженерчлэлийн сургууль
  • Сэтгүүл зүй, Хэвлэл мэдээлэллийн сургууль
  • Шүүхийн болон хэрэглээний шижлэх ухааны сургууль
  • Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль
  • Хүмүүнлэгийн ухаан ба нийгмийн ухааны сургууль
  • Суралцах, заах чадварыг сайжруулах төв
  • Менежментийн сургууль
  • Хэл, олон улс судлалын сургууль
  • Анагаах ухааны сургууль
  • Сувилахуйн ухааны сургууль
  • Эм зүй ба био анагаахын шинжлэх ухааны сургууль
  • Физикийн шинжлэх ухаан, тооцооллын сургууль
  • Сэтгэл судлалын сургууль
  • Нийгмийн ажил, халамж ба олон нийтийн сургууль
  • Спорт ба спортын эрүүл мэндийн сургууль
  • Ланкашир хууль зүйн сургууль
  • Myerscough коллежи (бүрэлдэхүүн сургууль)

Bachelor subjects

Master subjects

School location