University of Debrecen

Танилцуулга

Дебрецен Их Сургууль нь Унгар улсын Дебрецен хотод 1538 онд байгуулагдсан Унгар улсын дээд боловсролын байгууллага юм. Тус сургууль нь олон улсын оюутнуудад зориулж тусгайлан боловсруулсан хөтөлбөрүүдийг Англи хэл дээр заадаг. Дебреценийн Анагаах ухааны салбар сургууль нь тэргүүлэх чиглэлийг нэг бөгөөд энэ салбарын хөтөлбөрүүдийг 1986 оноос эхлэн Англи хэл дээр зааж эхэлсэн. Одоогийн байдлаар тус сургууль нь 14 салбар сургууль 7 оюутны хотхон 27,000 гаруй оюутантай. Үүнээс 115 гаруй орноос ирсэн 5664 гаруй олон улсын оюутнууд суралцдаг байна.

Тус сургууль 45 оронд 450 гаруй түнш боловсролын байгууллагатай хамтран ажиллаж өргөн хүрээний Англи хэл дээрх хөтөлбөрийг чанарын өндөр түвшинд олгодог нь Унгар улсын дээд боловсролын байгууллагууд дундаа хамгийн олон тооны гадаад оюутан суралцах боломжийг нээсэн сургуулийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг байна. “Debrecen-ийн Шилдэг Сургууль” хэмээн нэрлэгдсэн тус сургууль нь Унгар улсын хамгийн шилдэг сургуулиудын нэг юм.

Оюутны хотхон

Дебрецен Их Сургууль нь үндсэн хоёр оюутны хотхонтой.  Тус сургуулийн анхны оюутны хотхонд салбар сургуулиуд болох Хүмүүнлэгийн ухаан, Шинжлэх ухаан, Мэдээлэл зүй, Анагаах ухаан, Хөгжмийн салбар сургуулиуд болон ботаникийн цэцэрлэг байрладаг бол Хууль зүй, Эдийн засгийн салбар сургуулиудыг багтаасан шинэ оюутны хотхон  “Kassai-road campus гэж бий . Үүнээс гадна хотоор тархаж байрласан Физикийн тэнхим, Цөмийн судалгааны байгууллага, Газар тариалангийн салбар сургууль зэрэг нь бүгд өөр өөрсдийн жижиг хотхонтой. Инженерийн салбар сургууль ч мөн адил Ótemető гудамжинд өөрийн гэсэн оюутны хотхонтой.

Номын сан

Дебрецен Их Сургуулийн номын сан нь улсын хоёр номын сангийн нэг бөгөөд Унгар улсын хамгийн том номын сан юм. Тус номын сан нь уншигчдид зориулсан 6 сая гаруй хэвлэлтэй ба их сургуулийн 5 кампус-д уншлагын танхимтай. Улсын номын сан учир Унгар улсад хэвлэгдсэн бүх ном, сонин, тэмдэглэлийн нэг хувийг авч номын санд байршуулдаг тул энэ номын сан нь маш баялаг арвин сан хөмрөгтэй байдаг

Судалгааны голлох салбарууд:
Молекулын шинжлэх ухаан
Физик
Тооцооллын болон материалын шинжлэх ухаан
Молекулын анагаах ухаан
Анагаах ухаан
Эрүүл мэнд
Хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан
Соёл ба судалгааны ёс зүй
Хэл шинжлэл
Дебрецен Их Сургуулийн 14 салбар сургууль:
  • Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэл ба хүрээлэн буй орчны менежментийн салбар сургууль
  • Боловсролын салбар сургууль
  • Нүүр ам судлалын салбар сургууль
  • Эдийн засаг, бизнесийн салбар сургууль
  • Инженерийн салбар сургууль
  • Эрүүл мэндийн салбар сургууль
  • Хүмүүнлэгийн ухааны салбар сургууль
  • Мэдээлэл зүйн салбар сургууль
  • Хууль зүйн салбар сургууль
  • Анагаах ухааны салбар сургууль
  • Хөгжимийн салбар сургууль
  • Эм зүйн салбар сургууль
  • Нийгмийн эрүүл мэндийн салбар сургууль
  • Шинжлэх ухаан, технологийн салбар сургууль

School location