University of East Anglia

Танилцуулга

University of East Anglia нь Английн Норвичид байдаг улсын, судалгааны сургууль юм. Тус сургууль нь 1963 онд байгуулагдсан, 4 факультет, 26 тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. University of East Anglia нь нийгэм, соёл, сургалтын дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн оюутны хотхонд дэлхийн 100 гаруй орны 16,000 оюутанд сургалт явуулдаг ба Санхүү, Менежмент, Хууль Зүй, Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан зэрэг хөтөлбөрүүдээрээ олон улсад алдартай.

Товч мэдээлэл:
Оюутны тоо 16,000+
Багш, ажилчдын тоо 3700+
100+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 28%
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 60:40
Багш, оюутны харьцаа 1:14
Кампус

Их сургуулийн кампус нь Норвич хотын төвөөс 3.2 км-ийн зайд байрлах цэцэрлэгт хүрээлэнд байрладаг ба хүрээлэн буй орчин, ногоон байгууламж, кампус дээр байрлах нуур зэргээрээ алдартай. Тус кампуст хууль зүйн сургуулийг агуулах Earlham Hall, Уран зургийн Sainsbury төв, Норвич судалгааны хүрээлэн, Их сургуулийн Норвич эмнэлэг зэрэг онцлох байгууламжууд оршихоос гадна оюутны дотуур байр, спортын төв, оюутны холбоо, цайны газар, паб, 24 цагийн номын сан, номын дэлгүүр, урлагийн заал, кафе, 24 цагийн хувцас угаалгын өрөө, банк, эмийн сан, шүдний эмнэлэг зэрэг оюутан, ажилчдад шаардлагатай бүхий л зүйлс байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн тус кампус нь хотын автобусны шугамтай холбоотой байдаг ба Норвич хотын нисэх онгоцны буудал-руу ирж орчиход ердөө 10-15 минут зарцуулдаг байна.

Номын сан

Их сургуулийн номын сан нь нийт 866,000 хэвлэмэл ном, 750,000 гаруй цахим ном, 74,000 цахим сэтгүүлийг агуулдаг ба Их сургуулийн номын сангийн тусгай цуглуулгад ойролцоогоор 100000 гаруй ховор ном зохиол, бүхий л салбарийг хамарсан тогтмол хэвлэл багтдаг. Номын сангийн зарим тусгай цуглуулгуудаас дурьдвал:

Зурагт ном: Энэ нь ихэвчлэн 19 – 20-р зууны үед холбогдох зурагт зохиолын эмхтгэл бөгөөд 600 орчим  зохиолыг багтаадаг

Broke цуглуулга: 18-19-р зууны үеийн цэргийн шинжлэх ухааны холбогдолтой 150 гаруй зохиулын цуглуулга

Abbott-н цуглуулга: Claude Colleer Abbott нь Дурхамын их сургуулийн Англи хэлний профессор хүн байсан бөгөөд уг цуглуулга нь түүний 1500 орчим зохиол бүтээлээс бүрддэг.

Ketton-Cremer-н цуглуулга: Түүхч, намтарч Robert Wyndham Ketton-Cremer нь Norfolk-н түүх, онцлог шинжийн талаар маш олон зүйл бичиж, тууривсан байдаг бөгөөд уг цуглуулга нь түүний 1000 гаруй зохиолоос бүрддэг.

Их сургуулийн үзүүлэлт:

Их сургууль нь 2020 оны байдлаар Их Британи улсдаа:

  • Физик эмчилгээний хөтөлбөрөөр – #3
  • Хөгжил судлалын хөтөлбөрөөр – #11
  • Бизнес судлалын хөтөлбөрөөр – #12
  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хөтөлбөрөөр – #20
  • Эм зүйн хөтөлбөрөөр – #20
Яагаад UEA гэж?

НЭР ХҮНД 

UEA нь Британийн судалгаа, сургалтын тэргүүлэх их сургуулийн нэг бөгөөд олон улсын ур чадварын стандартад хүрэх зорилт тавин ажилладаг. Судалгааны чанараараа тус улсын хамгийн нэр хүндтэй байгууллагуудын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгддөг Их Британийн Топ 15 их сургуулийн нэг юм.

МӨРӨӨДЛИЙН КАРЬЕРАА ОЛОХ 

Aviva, Bloomberg, Claxton Engineering, IBM, Shell UK зэрэг дэлхийд нэртэй, алдартай компаниудтай танилцах, сургалтын хөтөлбөрийн хүрээнд дадлагажих боломж.

АМЬДРАХ БОЛОН СУРАЛЦАХ ХОСГҮЙ ОРЧИН 

Их сургууль гэдэг нь зөвхөн лекц сонсож, суралцах тухай биш юм. UEA нь Их Британийн хамгийн үзэсгэлэнтэй, сэтгэл хөдөлгөм газар байрладаг бөгөөд дэлхийн түвшний кампус, дээд зэрэглэлийн дотуур байр нь таны суралцаж, амьдрах хугацааг илүү гайхалтай болгох болно.

 

 

Bachelor subjects

Master subjects

School location