University of Exeter нь Их Британи улсын хамгийн алдартай сургуулиудын нэг Баруун өмнөд Английн, Эксэтэр хотод байрлах улсын, судалгааны их сургууль юм. University of Exeter нь шинжлэх ухаан, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухааны өргөн хүрээний бакалаврын болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог ба Бизнес, IT, Эдийн засгийн чиглэлийн хөтөлбөрүүдээрээ нэр хүндтэй.
Эксетер их сургууль нь Их Британийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэг Расселл групп, Их Британийн их сургуулиудын холбоо, Европын их сургуулиудын холбоо, Хамтын нөхөрлөлийн их сургуулиудын холбоо, Магадлан итгэмжлэгдсэн дэлхийн бизнесийн сургуулиудын холбоо зэрэг холбоонуудын гишүүн юм.