University of Glasgow

Танилцуулга

Гласгов Их сургууль нь Шотландын Гласгов хотноо байрлах судалгааны, улсын сургууль юм. 1451 онд Поп Ламын тогтоолоор байгуулагдаж байсан тус сургууль нь Англи хэлтэй улсуудын хамгийн эртний 4 дахь сургууль ба Шотландын эртний дөрвөн сургуулийн нэг аж. Эдинбург, Абердин, Гэгээн Эндрюс-ийн их сургуулиудын хамтаар Гласгов их сургууль нь 18 дугаар зууны Шотландын соён гэгээрлийн салшгүй хэсэг юм. Өмнөх үеийн сургуулиудын адилаар анх Гласгов сургууль нь язгууртан гаралтай, хөрөнгөтэй хүмүүст боловсрол олгодог байсан бол 19 дүгээр зууны эхэн гэхэд Их Британи дээд боловсролын тэргүүлэгч нарын нэг болж дундаж давхаргын хүмүүст боловсрол олгож эхэлсэн байна. Гласгов их сургууль нь оюутнууддаа хуул зүй, анагаах ухаан, иргэний боловсрол, багшлах арга ухаан, сүмийн чиглэлээр боловсрол олгож байсан бөгөөд тус сургуулиас нийт 7 Нобелийн шагналын эзэн, Англи улсын 3 ерөнхий сайд төрөн гарсан аж.

Оюутны хотхон

Гласгов их сургууль нь олон оюутны хотхонд тарж байрлана. Их сургуулийн үндсэн оюутны хотхон нь Гласгов хотын Хиллхэд хэсэгт байрлалтай Гилморхилл оюутны хотхон бөгөөд мал эмнэлгийн сургууль, одон орон судлалын төв, их сургуулийн ихэнх спортын байгууламжууд байрласан Бийрсдэн дэх Гарскуб оюутны хотхон, хотын төв байрласан нүүр ам судлалын сургууль, Грейт Вестерн Роад дахь Гартнавел Рояал эмнэлгийн сэтгэцийн эрүүл мэнд болон сайхан сайхан байдлын салбар зэрэг олон оюутны хотхоноос Гласгов их сургууль бүрдэнэ.

Номын сан

Гласгов их сургуулийн төв байрны чанх урд байрласан номын сан нь Европын хамгийн эртний, хамгийн том номын сангийн нэг юм. 12 давхар номын сан нь 3 сая гаруй ном, сэтгүүл агуулахаас гадна 51,900 цахим сэтгүүлийг агуулсан өргөн хүрээний цахим нөөцтэй. Түүнчлэн тогтмол хэвлэл, бичил кино, тусгай цуглуулга, ховор материал зэрэг агуулагдахаас гадна номын сан нь жилийн 361 хоногт өдөр бүр өглөөний 7 цагаас шөнийн 2 цаг хүртэл ажилладаг байна. Үндсэн номын сангаас гадна зөвхөн анагаах ухаан, хими, нүүр ам судлал, мал эмнэлэг, боловсрол, хууль зүй, нийгмийн ухааны салбаруудад зориулсан туслах номын сангууд оюутны хотхонуудаар байрладаг.

Салбар сургуулиуд:
  • Адам Смит Бизнесийн сургууль
  • Нүүр ам судлалын сургууль
  • Химийн сургууль
  • Тооцооллын шинжлэх ухааны сургууль
  • Соёл Урлагийн сургууль
  • Боловсролын сургууль
  • Жэймс Ват Инженерийн сургууль
  • Газарзүй болон дэлхий судлалын сургууль
  • Хүмүүнлэгийн сургууль
  • Олон талт судалгааны сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Амьдралын шинжлэх ухааны сургууль
  • Математик ба статистикийн сургууль
  • Анагаах ухаан, сувилахуйн ухааны сургууль
  • Орчин үеийн хэл соёлын сургууль
  • Физик ба Одон оронгийн сургууль
  • Сэтгэл судлалын сургууль
  • Нийгмийн ба улс төрийн шинжлэх ухааны сургууль
  • Мал эмнэлгийн сургууль
Гласгов их сургуулийн талаарх баримтууд:
  • QS Дэлхийн их сургуулиудын жагсаалтаар 67-д жагсдаг
  • Times Higher Дэлхийн их сургуулиудын жагсаалтаар дэлхийд 93-т ордог
  • Дэлхийн 140 гаруй орны оюутнууд суралцдаг
  • 29,000 гаруй оюутантай
  • 219,000 гаруй төгсөгчидтэй
  • 3400 гаруй сургалт, судалгааны ажилчдыг оруулаад нийт 8000 гаруй ажилчидтай
  • Их Британийн судалгааны тэргүүлэгч их сургуулиудын Рассел Группийн гишүүн
  • Universitas 21 холбооны үүсгэн байгуулагч нарын нэг
Судалгааны төвүүд:
  • Гласгов урлагийн лаборатори
  • Биологийн төрөл зүйл, амьтны эрүүл мэнд, харьцуулсан анагаах ухааны төв
  • Хавдар судлалын төв
  • Зүрх судасны эмгэг судлалын төв
  • Анагаах ухаан, сайн сайхан байдал судлалын төв
  • Халдварт өвчин, дархлаа, үрэвсэл судлалын төв
  • Молекул, эс, системийн биологи судлалын төв
  • Мэдрэл, сэтгэл судлалын төв
Гласгов их сургуулиас гарсан дэлхий дахинд нөлөөлсөн олон нээлтүүдээс дурдвал:

1776 – Адам Смит үндэстнүүдийн баялгийг нийтэлжээ

1848 – Кельвин хэмжүүр хэмээн нэрлэгддэг цаг уурын хэмжүүрийг Ноён Кельвин санал болгов

1867 –  Жозеф Лестер мэс заслын үеэр ариутгах бодисыг хэрэглэх талаар судалгааг нийтлэв.

1879 – Виллиам Макуэн хамгийн анх удаа тархины хавдрыг амжилттай салгаж чадав.

1895 – Виллиам Рамси гелийг илрүүлэв.

1913 – Фредерик Содди Изотопийг олж нээв.

Bachelor subjects

Master subjects

School location