University of Gloucestershire

Танилцуулга

University of Gloucestershire  нь Английн Глокестршаярт байдаг улсын сургууль юм. 2014 онд хийгдсэн Олон улсын оюутны барометр судалгаагаар Их Британи улсын оюутнаа хамгийн сайн дэмждэг 5 их сургуулийн нэгээр шалгарсан.  60 гаруй орны төлөөлөл болсон 8500 гаруй оюутан тус сургуульд одоогоор суралцдаг байна. University of Gloucestershire  нь ойролцоогоор 2 зууны түүхтэй сургууль бөгөөд  анх Gloucestershire-т байсан орон нутгын засгийн газрын эзэмшлийн 2 боловсролын төвийг нэтгэснээр уг сургууль үүсгэн байгуулагдах үндэс суурь нь тавигдсан аж.  Тус их сургуулийг 1834 онд Cheltenham Mechanics’ institute хэмээн нэрлэсэн ба  1847 онд энэ нэрээ  “Cheltenham Training College”  болгон өөрчилсөн.  1990 онд дээд боловсролын Cheltenham and Gloucester коллеж болж дараагаар нь 2001 оны 10-р сард уг коллеж нь их сургууль болон өргөжсөн байна. Уг их сургууль нь бакалаврын 100 гаруй хөтөлбөр, бакалаврын дараах түвшний 57 гаруй хөтөлбөр явуулдаг.

Салбар сургуулиуд:
  • Урлаг технологийн сургууль
  • Урлаг, дизайны сургууль
  • Компьютер технологийн сургууль
  • Хэвлэл мэдээллийн сургууль
  • Боловсролын сургууль
  • Шинжлэх ухаан, хэрэглээний бизнесийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Биеийн тамир спортын сургууль
  • Байгаль , нийгмийн шинжлэх ухааны сургууль
  • Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний сургууль
Яагаад university of Gloucestershire-г сонгох ёстой вэ?
  • Ажилын байрны боломж: Таньд ирээндүйд ажилд ороход тань тус болох үнэ цэнэтэй ажлын туршлагыг санал болгох болно. Төгсөгчдийн 95 хувь нь 6 сарын дотор ажлын байртай болж аль эсвэл дараагийн шатны сургалтанд хамрагддаг.
  • Fast track degrees: Бизнес, хууль зэрэг тодорхой тооны хичээлүүдийг багтаасан 2 жилийн эрчимжүүлсэн бакалаврын хөтөлбөрыг сонгосноор илүү хурдан хугацаанд төгсөхөөс гадна мөнгөнд хэмнэлттэй.
  • Оюутны туршлага: Бие биедээ тусалж дэмждэг найрсаг уур амьсгал таньд их сургуулийн амьдралд бүрэн дүүрэн оролцоход тань туслах болно. Тус сургууль нь Их Британи улсдаа оюутныг дэмжих үйл ажиллагаагаараа дээгүүр эрэмблэгддэг / олон улсын оюутны барометр судалгаа 2015/
  • Чанартай сургалт: “National Teaching Fellowships” шагналыг 14 удаа хүртсэн.
Кампус

Тус их сургуууль нь  3 кампустай.

  1. The Park, Cheltenham хамгийн том кампус бөгөөд  the University of Gloucestershire сургуулийн захиргаа энд байрладаг. Уг кампус нь Cheltenham-н Park дүүрэгт байрладаг. Энэхүү эдлэн газар нь 19-р зууны үеэс улбаатай бөгөөд анх амьтан судлал, ургамал судлалын паркын зориулалттайгаар байгуулагдаж байсан. Уг кампусын цэцэрлэг нь хиймэл таримал хосолсон 900 гаруй мод, нуур, нугатай.
  2. Francis Close Hall-д Cheltenham-н тосгоны төвд ойрхон, сэргээн засварласан түүхэн байрилгууд байдаг. Уг кампус нь 1847 онд “Cheltenham Training College” үүсэн байгуулагдаж байх үед баригдсан байдаг. Энд тус их сургуультай хобоотой тусгай эмхтгэлүүд, түүхэн баримт бичгийг агуулахаасс гадна их сургуулийн архивийг хадгалдаг. Уг кампуст хүмүүлэгийн ухаан, боловсрол, байгаль нийгмийн шинжлэх ухаан, хөдөлмөр, урлахуй зэрэг чиглэлийн хичээлүүд явагддаг.
  3. Урлаг, гэрэл зургйин төв: Урлаг, гэрэл зургийн Хардвик төв нь 2011 онд байгуулагдсан ба Франсик Клос Холл кампустай ойр оршдог. Уг төвийг дүрслэх урлаг, гэрэл зургйин чиглэлээр сурж буй оюутнуудад зориулан байгуулсан.
  4. Oxtalls campus: Уг кампус нь Gloucester-т байрладаг, 1993 оны 8 сард хаалгаа барьсан ч 2002 онд ахин үүд хаалгаа нээсэн. Одоогйин Oxstall кампусын байранд 1962 он хүртэл “Gloucestershire-ийн шинжлэх ухааны коллеж ” байсан бөгөөд тус коллеж 1967 онд Gloucestershire-н боловсролын коллеж болон өөрчлөгдсөн. Тус кампуст спорт цогцолбор, судалгааны төвүүд байрлах бөгөөд 2002 онд  175 оюутны багтаамжтай оюутны байруудыг шинээр барьсан байна.  Oxstall-д 2015 онд нээгдсэн 1,8 сая фаундын өртөг бүхий шинэ урлагийн төв нь 4 тоглолтын танхим, жүжгийн өрөөтэй.
Номын сан

Тус их сургууль нь 3 кампус-т нэг нэгээрээ байрлах 3 номын сантай. Номын сангууд олон тооны хэвлэмэл ном, сэтгүүл агуулахаас гадна цахим ном, мэдээллийн баазуудтай.  Мөн эдгээр номын сангуудад 100 гаруй зөөврийн компьютер байдаг бөгөөд оюутнууд  2 цагаас нэг долоо хоногийн хугацаатай зээлж хэрэглэх боломжтой.  Бүх номын сан нь орчин үеийн техник технологиудаар бүрэн хангагдсан.

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 99

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 55

Times / Sunday Times  жагсаалтаар – 83

Bachelor subjects

Master subjects

School location