University of Guelph

Танилцуулга

University of Guelph нь Канадын Онтариогийн Гуэлфт байрлах улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1964 онд Онтариогийн хөдөө аж ахуйн коллеж, Онтариогийн мал эмнэлгийн коллежтой нэгдсэнээр байгуулагдсан бөгөөд 2015 оны байдлаар их сургууль нь 32000 оюутан, 1500 багш ажилтантай их сургууль болтлоо өргөжин хөгжиж чаджээ.

University of Guelph-д олон салбарыг хамарсан бакалаврын түвшний 94, бакалаврын дараах түвшний 48 хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой.

Их сургуулийн мал эмнэлгийн анагаах ухааны хөтөлбөр нь чанар нэр хүндээрээ дэлхийд 4-т ордог ба их сургууль нь 2018 оны Maclean-н их сургуулиудын жагсаалтад Канаддаа 4-т бичигсэн амжилтыг үзүүлсэн. Мөн их сургууль нь оюутны сэтгэл ханамжаар Канадад дээгүүрт ордог бөгөөд зочилохуйн ухаан, аялал жуулчлалын судалгааны сэтгүүлээс харахад их сургуулийн энэ чиглэлийн салбарт хийсэн судалгааны үзүүлэлт Канадын бусад их дээд сургуулиудыхаас өндөр гарсны зэрэгцээ Times Higher Education-с их сургуулийг 50-с бага жилийн түүхтэй шилдэг 100 их сургуулийн нэгээр шалгаруулсан байна.

Их сургууль нь байгалийн шинжлэх ухааны чиглэлийн хөтөлбөрүүдээр түлхүү дагнадаг бөгөөд энэ чиглэлээр дэлхийн 100 их сургуулиас 76-д ордог.

 

Их сургуулийн салбар коллежууд:
  • Урлагийн коллеж
  • Биологийн шинжлэх ухааны коллеж
  • Гордон С. Ланг бизнес, эдийн засгийн сургууль
  • Инженерчлэл, физикийн ухааны коллеж
  • Нийгэм ба хүмүүнлэгийн ухааны коллеж
  • Онтарио хөдөө аж ахуйн коллеж
  • Онтарио Мал эмнэлгийн коллеж
Кампус

Их сургуулийн үндсэн кампус нь Гүеф Арборетумын их сургууль болон судалгааны хүрээлэнг агуулсан 412 га (1017 акр) газар байрладаг. Тус кампус нь 1960-аад онд сургуулийн өргөтгөлийн төлөвлөгөөний дагуу баригдсан дунд зууны үеийн модернист барилгуудтай. МакКинноны урлагийн барилга, архитектор Хосеп Ллуис Сертийн удирддаг Маклафлин номын сан зэрэг томоохон цогцолборууд тус кампус-д агуулагдана.  Кампусын аюулгүй байдлыг Гуэлфийн их сургуулийн Олон нийтийн цагдаагийн газар, галын аюулгүй байдлын алба хаагчид хангаж өгдөг.

Зайны Кампус

Гуэлф-Хамбергийн их сургууль нь 2002 онд Гельфийн их сургууль, Хамбер коллежийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан зайны кампус юм. Тус кампус нь Торонтогийн Хумбер хотын Хойд кампус дээр байрладаг бөгөөд Гуэлфийн их сургуулийн долоон төрлийн 4 жилийн хөтөлбөр, зэрэг олгох сургалт, коллежийн зэрэг олгох сургалт зэргийг явуулдаг.

Номын сан

Их сургуулийн номын санд оюутнуудад зориулсан 400 гаруй комьпютер, бакалаврын болон бакалаврын дараах түвшний сая гаруй судалгааны ажилд шаардлагатай архивын материал, ном зохиол, тогтмол хэвлэл, засгийн газрын баримт материал, газрын зургуудыг агуулдаг. Мөн тус номын сан нь бие даан суралцах өрөө, багаар ажиллах өрөө, кафе, лоунж, комьпютерийн өрөө гээд оюутанд зориулсан олон үйлчилгээг үзүүлдэг.

Судалгааны үндсэн чиглэл
  • Хөдөө аж ахуй ба хүнс
  • Амьтан болон хүний эрүүл мэнд
  • Суурь шинжлэх ухаан ба түүний хэрэглээ
  • Нийгэм халамж ба эдийн засаг
  • Хүрээлэн буй орчин

School location