University of Hertdfordshire

Танилцуулга

Хертфордширын их сургууль (UOH) нь Их Британийн Хертфордшир-д байрладаг улсын их сургууль юм. Тус их сургууль нь Хертфордширын Хэтфилд хотод байрладаг. Анх 1948 онд Хэтфилд техникийн коллеж нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 1959 онд Их Британи улсын технологийн шилдэг 25 коллежийн нэгээр шалгарч байсан. Дараагаар нь 1992 онд тус сургуулийг Их Британи улсын засгийн газраас албан ёсоор их сургууль болгон өргөмжилж Хертфордширын их сургууль хэмээн нэртэй болсон байна.

Кампус

College lane campus: College lane campus нь их сургуулийн үндсэн кампус бөгөөд шинжлэх ухаан, урлагийн чиглэлийн сургалтын хөтөлбөрүүд явагддаг. Тус кампус дээр Инженерчлэл, Комьпютерийн шинжлэх ухаан, Хөдөө аж ахуй, анагаах ухаан, Эрүүл мэнд, Физик, одон орон судлал, математикийн шинжлэх ухааны сургуулиуд байрлана. Мөн тус кампус дээр их сургуулийн дийлэнх оюутны үйлчилгээ, олон улсын оюутнуудын төвүүд оршдог байна.

De Havilland Campus: De Havilland Campus дээр Бизнес, Боловсрол, Хүмүүнлэгийн ухаан, Хуулийн сургуулиуд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн тус кампус дээр хамгийн орчин үеийн техник, технологи бүхий спорт төв, урлагийн танхим байрладаг байна.

Номын сан

Техник, технологи, оюутан багш нарт шаардлагатай байгууламж бүхий өргөн зайтай, тавв тухтай их сургуулийн номын сан нь 900,000 гаруй хэвлэмэл ном, 490,000 гаруй цахим ном, 40,000 нийтлэл, судалгааны ажлыг агуулдаг байна.

Их сургуулийн үзүүлэлт:

Bachelor subjects

Master subjects

School location