Хаддерсфилдийн их сургууль нь Английн Баруун Йоркширийн Хаддерсфилд хотод байрладаг улсын их сургууль юм. Тус сургууль нь 1992 онд их сургууль болж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн хэдий ч сургууль нь 19-р зуунаас үүсэлтэй юм. Их сургууль нь сургалтын чанарыг үйл ажиллагааныхаа чухал хэсэг болгож ажилладаг ба Дээд боловсролын академийн дэлхийн заах ур чадварын дээд шагналыг хүртэж мөн 2017 онд Багшлах ур чадварын алтан шагнал хүртсэн. Одоогийн байдлаар 24,000 гаруй оюутантай Хаддерсфилдийн их сургууль нь мэргэжлийн туршлагыг чухалчилж дээд боловсрол олгохын хажуугаар оюутнууддаа жинхэнэ ажлын туршлага олж авах боломжийг бүрдүүлсэн сургалтын хөтөлбөрүүдийг явуулдаг байна.
University of Huddersfield

Танилцуулга

Оюутны хотхон
Их сургуулийн гол оюутны хот болох Квинсгейт нь Хаддерсфилд хотын төвөөс зүүн өмнө зүгт байрладаг. Их сургуулийн ихэнхи сургалт тус оюутны хотхонд явагддаг. Оюутны хотхонд сэргээн засварласан барилгууд болон шинээр барьсан зориулалтын барилгууд байрлана. Их сургууль нь оюутны хотхондоо Дүрслэх урлагийн байр, Бизнесийн сургууль, Инновацийн төв, Оюутны төв, Хуулийн сургууль мэт барилга байгууламжуудыг барьж нийт 250 сая гаруй фунтийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүнчлэн оюутны хотхонд номын сан, кафе, спорт цогцолбор гээд оюутнуудад хэрэгтэй бүхий л зүйлс оршино.
Барнсли оюутны хотхон
Өмнөд Йоркширийн Барнсли хотод байрладаг Барнсли оюутны хотхон нь 2005 онд нээгдсэн бөгөөд хөгжим, урлаг, дизайн, сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн үйлдвэрлэл зэрэг чиглэлийн сургалтууд тус оюутны хотхонд явагддаг.

Номын сан
Их сургуулийн номын сан нь 330,000 гаруй ном, сэтгүүлийг агуулахаас гадна цахим хэлбэрийн хэд хэдэн сая нөөцийг агуулдаг. Түүнчлэн номын сан нь 24/7 цагийн хувиараар ажилладаг ба 1200 уншлагын танхимтайгаас гадна 530 гаруй компьютер, Mac компьютер, зөөврийн компьютерийн зээлийн үйлчилгээтэй.

Судалгааны гол чиглэлүүд
- Урлаг ба дизайн
- Архитектур
- Биологийн шинжлэх ухаан
- Бизнес ба менежмент
- Химийн шинжлэх ухаан
- Компьютерийн шинжлэх ухаан
- Драм, театр, жүжиг
- Инженерчлэл
- Англи уран зохиол
- Түүх
- Эрүүл мэнд
- Сэтгүүл зүй ба хэвлэл мэдээлэл
- Хэл шинжлэл ба орчин үеийн хэл
- Хөгжим ба хөгжмийн технологи
- Эм болон эмийн сан
- Боловсрол