University of Hull

Танилцуулга

Англи улсын Йоркшир дахь Халл хотод байрлалтай Халл их сургууль нь судалгааны, улсын сургууль юм. Их сургуулийн төв оюутны хотхон нь Халл хотноо байрлах бөгөөд Йорк их сургуультай хамтарсан Халл Йорк анагаах ухааны сургуулийг агуулна. Дээд зэргийн боловсрол, хүмүүсийн амьдралыг өөрчилсөн дэвшилтэт судалгааг санал болгодог, өв соёл болон орчин үеийн технологийн гайхалтай хослолоороо онцлог Халл их сургууль нь Англи улсын 14 дэх эртний сургууль юм. Одоогоор тус сургууль нь18,000 гаруй оюутанд урлаг, хүмүүнлэгийн ухаан, бизнес, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, нийгмийн ухаан гэх 6 салбарын 2,000 гаруй хөтөлбөрийг заадаг.

Их сургуулийн салбар сургуулиуд:

  • Шинжлэх ухаан, инженерчлэлийн салбар сургууль
  • Урлаг, соёл, боловсролын салбар сургууль
  • Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар сургууль
  • Бизнес, хууль зүй, улс төр судлалын салбар сургууль
Оюутны хотхон

Халл их сургуулийн үндсэн оюутны хотхон нь Коттинхэм Роад дахь Хойд Халл-ийн дүүрэгт байрлана. Тус сургууль нь мөн Хойд Йоркшир эргийн Скарбүрүг-д байрлалтай зайны арай жижиг хэмжээний оюутны хотхонтой.

Халл их сургуулийн оюутны хотхон нь хэдийгээр хотод байрлалтай хэдий ч хот гэхээсээ илүү хотын захад байгаа мэт тайван, амгалан мэдрэмжийг төрүүлдгээрээ онцлог. Үндсэн оюутны хотхон нь нэг бүхэл талбайд нэг дор байрлах бөгөөд оюутан, ажилчдад хэрэгтэй бүхий л зүйлсийг багтаасан. Тус оюутны хотхонд улсдаа шилдэгт тооцогддог оюутны холбоо, өргөн хүрээний чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсгүүд, спортын байгууламжууд зэрэг бий.

Номын сан

1947 онд Химийн тэнхимийн эрхлэгч хийж байсан, шингэн болрын судалгааг хамгийн анх санаачилсан Бринмор Жонес-ийн (1903-1989)  нэрэмжит Бринмор Жонес номын сан нь Халл их сургуулийн үндсэн номын сан юм. Тус номын сан нь 1950 онд баригдсан Арт Деко загварын хуучин хэсэг болон 1970 онд баригдсан өргөтгөл буюу шинэ гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Номын санд оюутанд хэрэгтэй сая гаруй ном, эх сурвалж, бусад материалууд агуулагдахаас гадна их сургуулийн сүлжээнд холбогдсон олон тооны компьютер зэрэг байдаг байна.

Халл их сургуулийн хөтөлбөрүүд:
  • Нягтлан бодох бүртгэл ба санхүү
  • Америк судлал
  • Биохими
  • Биологийн шинжлэх ухаан
  • Био анагаах ухаан ба гэмт хэргийн шинжлэх ухаан
  • Бизнес ба менежмент
  • Химийн инженер
  • Хими
  • Компьютерийн шинжлэх ухаан
  • Гэмт хэргийн сэтгэл судлал
  • Жүжиг
  • Эдийн засаг
  • Боловсрол, сургалт болон хүүхдийн шинжлэх ухаан
  • Цахилгааны ба электроний инженер
  • Англи хэл ба уран бичмэл
  • Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
  • Кино ба Дижитал Медиа
  • Газар зүй
  • Геологи
  • Эрүүл мэнд, сувилахуй, эх баригч
  • Түүх
  • Хууль зүй
  • Тээвэрлэлт болон Нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежмент
  • Маркетинг
  • Математик
  • Механик инженер
  • Мехатроник ба роботик
  • Эмнэлгийн ба биоанагаахын инженер
  • Анагаах ухаан
  • Орчин үеийн хэл, соёл
  • Хөгжим
  • Философи
  • Физик болон астрофизик
  • Улс төр, олон улсын судлал
  • Сэтгэл судлал
  • Нийгмийн ажил
  • Социологи ба нийгмийн шинжлэх ухаан
  • Спорт, Эрүүл мэнд, Дасгал хөдөлгөөний шинжлэх ухаан
Халл их сургуулийн судалгааны төвүүд:
  • Эрчим хүч ба хүрээлэн буй орчны судалгааны төв
  • Соёлын судалгааны төв
  • Тээвэрлэлтийн судалгааны төв
  • Тэнгисийн судалгааны төв
  • Клиникийн болон хэрэглээний эрүүл мэндийн судалгааны төв
  • Эрсдлийн судалгааны төв

Bachelor subjects

Master subjects

School location