Idaho-ын их сургууль нь Idaho-ын Mосква-д 1889 онд байгуулагдсан улсын судалгааны их сургууль юм. Хуулийн коллеж нь 1909 онд байгуулагдсан ба 1925 анх удаа Америкийн хуулийн холбоогоор магадлан итгэмжлэгдсэн. Тус сургууль нь 158 гаруй мэргэжлийн хөтөлбөрийг санал болгодог.
University of Idaho

1. Танилцуулга
Их сургуулийн бүрэлдэхүүн:
Кампус
Idaho их сургуулийн Москва кампус нь:
- 6,41 км2-ын талбайтай
- 253 барилгатай
- 16 км машины зогсоолтой
- 1,96 км дугуйн замтай
- 22 компьютерийн лабораторитай
- 3,5 км2 фермтэй
Кампус дээр үйл ажиллагаа явуулдаг оюутны 200+ клубтэй. Москва кампусын онцлог барилгуудыг дурьдвал:
-Төв барилга: 24м өндөр цаган цамхагтай уг барилга нь сургуулийн бэлэг тэмдэг бөгөөд 1907-09 онд баригдаж ашиглалтанд орсон байдаг. Тус барилгад сургуулийн захирал удирдлагуудаас гадна, хичээлийн анги танхимууд байршдаг. 1909 онд Москва кампусын төв барилга нь Түүхэн Дурсгалт Газруудын Үндэсний бүртгэлд бүртгэгдсэн. Уг барилгын төв хаалганы гадаа АНУ-ын ерөнхийлөгч асан Theodore Roosevelt илтгэл тавьж байсан.
-“Hello Walk”: Уг зам нь үзэсгэлэнт моддын дунд засагдсан Idaho их сургуулийн хамгийн алдартай цэгүүдийн нэг билээ. Зөвхөн ой модонд байршдаг гэдэг нь уг замыг алдартай болгоогүй харин олон тооны хөшөө дурсгалыг харах боломж олгодог нь бас нэг онцлог билээ.
-Idaho Commons: Кампусын төв хэсэгт байрлах уг барилгад төрөл бүрийн хоолны газар, кофе шопууд, бичиг хэргийн дэлгүүрүүд байдаг. Чөлөөт цагаа өнгөрүүлэхэд маш тохиромжтой газар.
-ASUI-Kibbie спорт цогцолбор: Сагсан бөмбөг, хөл бөмбөг, газрын теннис, дотор заал, фитнесийн хэсгүүдтэй.
Москва кампус дээр нийт оюутнуудын 95 хувь нь амьдарч хичээллэдэг боловч Boise, Coeur d’Alene, Idaho falls гэх 4 жижиг хэмжээний дагуул кампустай.

Номын сан
1957 онд байгуулагдсан Idaho их сургуулийн номын сан нь Америк улсын хамгийн том их сургуулийн номын сан бөгөөд 1,4 сая ном, засгийн газрын баримт бичиг, газрын зураг, дуу бичлэг, цуглуулга зэргийг хадгаладаг байна. Москва кампусаас гадна Хуулийн коллеж бие даасан номын сантай байна.
Тус номын сан нь Даваа-Пүрэв гаригт 24 цагаар ажилладаг бөгөөд Баасан, Бямба, Ням гаригуудад бага цагаар ажилладаг байна.

Судалгааны чиглэл
Idaho-ын их сургуулийн судлаачид нийгмийн эрүүл мэнд, зөв мэдлэг, соёлд хувь нэмрээ оруулахаар ажилладаг. Тус сургулийн судлаачдийн судалгааны суурь чиглэл нь өвчний үндэсийг судлах, тэдгээрийн эмчлэх арга, эмнэлзүйг нээж илрүүлэх, цаг уурын өөрчлөлтийг хэрхэн бага ч атугай зогсоох вэ зэрэг болно.
Хөтөлбөр, салбар болгон өөрсдийн судалгааны чиглэлтэй байдаг. Жишээ нь, нийгмийн шинжлэх ухаан судлаачид өнгөрсөн үеийн түүхийг илрүүлэх, хүмүүс технологийн холбоо харилцаа зэргийг судалдаг бол инженерүүд мань сансар огторгуйг мөн дэлхий дээрх техник технологийг судалдаг.
Байгальтай ойр байлгах зорилгоор аль ч их сургуулийн оюутан оролцож болох “Semester In the Wild” зуны хөтөлбөрийг зохион байгуулдаг.
Idaho их сургуулийн судалгаа явуулдаг хэсэг нь кампусын төвд байрлах Integrated Research and Innovation Center (IRIC) юм. Энэ төвд дэлхийн түвшний өндөр чадалтай судалгааны багаж хэрэгсэл, боломж бололцоогоор оюутнуудыг хангаж өгдөг.
Жилд 110 сая долларыг судалгааны ажилд зарцуулдаг.
Их сургуулийн үзүүлэлт:
2020 оны байдлаар улсдаа
Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – #156-171
Times / Sunday Times жагсаалтаар – #401-500
U.S. News & World Report жагсаалтаар – #179
2020 оны байдлаар дэлхийд:
Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – #501-600
U.S. News & World Report жагсаалтаар – #769
Times / Sunday Times жагсаалтаар – #501-600