University of Kansas

Танилцуулга

University of Kansas нь АНУ-н Кансас мужид байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1865 оны 4-р сард байгуулагдан 1866 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2020 оны байдлаар тус сургууль нь 19,596 оюутан, 2600 багш ажилтантай томоохон сургалт судалгааны байгуулага болтлоо өргөжин хөгжиж чаджээ.

University of Kansas нь 1909 оноос эхлэн Амеркийн нэр хүндтэй  их сургуулиудын холбооны гишүүнээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд дээд боловсролын сургалтын хөтөлбөрүүдээрээ улсдаа нэр хүндтэй. Тус сургууль нь 13 салбар сургуультай, 370 мэргэжлийн чигэлээр оюутан сургадаг ба эдгээрээс хамгийн нэр хүндтэй хөтөлбөрүүдэд нь тусгай боловсрол, хотын удирдлага,  хэл ярианы эмгэг судлал, хүүхдийн клиник сэтгэл судлал, сувилахуйн ухаан, нийгмийн халамжийн чиглэлийн сургалтууд багтдаг.

Кампус

Lawrence Кампус

Амеркийн хамгийн үзэсгэлэнтэй кампусуудын тоонд зүй ёсоор багтдаг энэхүү кампус нь Кансасын зүүн хэсэгт байрладаг. Уг кампуст их сургуулийн 13 салбар сургуулийн 10 нь байрлахаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны төв, лабораториуд байрладаг.

Кансас хот дахь анагаах ухааны төв

Улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн био анагаахын судалгааны төв нь эрүүл мэнд, анагаах ухаан, сувилахуйн ухааны сургуулиудаараа дамжуулан боловсролын хөтлбөрүүдэд оюутан сургадаг. Тус байгууллага нь University of Kansas Hospital-тай хамтран ажиллаж оюутнуудад мэргэжлийн туршлага хуримтлуулах боломжыг нээж өгдгөөрөө давуу талтай.

Wichita Кампус

Wichita анагаахын сургууль нь нийтийн эрүүл мэндийн боловсролын улсын төв юм. Уг сургууль нь Кансасын нийгэмлэгүүдтэй байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд Кансасын эрүүл мэндийг сайжруулах судалгаа, үйл ажиллагаагаар дамжуулан оюутнууд, эмч нарыг сургадаг. Түүнчлэн Wichita-н эм зүйн тусгай сургалт, эм зүйн судалгааг явуулдаг.

Edwards Кампус

1993 онд байгуулагдаж байсан уг кампус нь Кансас хотод чанартай боловсролын оюутнуудад санал болгож, нийтэд чиглэгдсэн олон үйл ажиллагаагааг зохион байгуулдаг ба бакалаврын болон бакалврын дараах түвшний хөтөлбөрүүдээрээ дамжуулан насанд хүрэгсдэд мэргэжил мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг.

Номын сан

Судалгааны номын сангийн нийгэмлэгийн хамгийн шилдэг 50 номын сангуудын нэг бөгөөд Канзас дахь хамгийн том номын сан болох KU номын сан нь кампусын долоон байршилаар дамжуулж 5.6 сая гаруй хэвлэмэл материалыг хүргэдэг байна. Эдгээр хэвлэмэл материалуудын 3 сая гаруй нь цахим хэлбэрээр ашиглахад бэлэн байдаг. KU Номын сангууд нь оюутан, эрдэмтэд, багш нарыг дэмжиж шинэ нээлт, инновацийг нэмэгдүүлэхээр зорьж ажилладаг байна.

Их сургуулийн үзүүлэлт

Улсдаа:

Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 67-94

Forbes сэтгүүлийн жагсаалтаар – 260

Times Higher Education жагсаалтаар – 238

U.S. News & World Report сэтгүүлийн жагсаалтаар – 130

Washington Monthly жагсаалтаар – 183

Дэлхийд:

Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 201-300

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 372

Times Higher Education жагсаалтаар – 351-400

U.S. News & World Report сэтгүүлийн жагсаалтаар – 279

Судалгааны голлох чиглэлүүд
  • Хүрээлэн буй орчин ба эрчим хүч
  • Хүмүүнлэгийн ухаан ба нийгмийн хөгжил
  • Боловсрол
  • Болосвронгуй мэдээллийн систем
  • Хүний хөгжил ба танин мэдэхүйн үйл ажиллагаа
  • Эрүүл мэнд

Bachelor subjects

Master subjects

School location