University of Leeds

Танилцуулга

Лийдсийн их сургууль нь Английн Баруун Йоркширийн Лийдс хотод байрладаг улсын, судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1874 онд Йоркширийн шинжлэх ухааны коллеж нэртэй байгуулагдсан. 1884 онд Лийдсийн Анагаахын Сургуультай нэгдэж (1831 онд байгуулагдсан) Йоркширийн коллеж нэртэй болжээ. Дараагаар нь 1887 онд Оуэнс Коллеж (Манчестерийн Их Сургууль болсон) болон Ливерпүүлийн Коллеж (Ливерпүүлийн Их Сургууль болсон)-тэй нэгдсэнээр холбооны Виктория Их Сургуулийн нэг хэсэг болжээ.  1904 онд Лийдсийн их сургууль Эдвард VII хааны зарлигаар бие даасан их сургууль болсон байна . Тус их сургууль нь Их Британийн тав дахь хамгийн том их сургууль юм (169 сургуулиас).

Лийдсийн их сургууль нь нэр хүндтэй Рассел Группын гишүүн, дэлхийн топ-100 их сургуулийн нэг (QS World University Rankings, 2020) болох тус сургууль нь сургалт, судалгааны чанараараа дэлхийд алдартай.

Лийдс нь Их Британийн хамгийн том сургалтын байгууллагын нэг бөгөөд 300 гаруй бакалавр, 200 гаруй бакалаврын дараах түвшний хөтөлбөрийг явуулдаг байна.

Кампус:

Их Британийн хамгийн том их сургуулийн кампусуудын нэг болох их сургуулийн нэг газар байрлах кампус нь Лийдс хотын төвөөс хэдхэн алхамын зайд байрладаг. Их сургуулийн кампус дээр бүх зүйл нэг дор төвлөрсөн тул оюутнууд амьдрахад үнэхээр хялбар юм. Их сургууль нь соёл урлагаар баялаг, бүтээлч сэтгэлгээтэй хамт олон бөгөөд таныг дан ганц сургалтандаа төвлөрөөс ганда урлагийг мэдрэх, уусан орох боломжийг олгоно.

Лийдсийн Их Сургууль нь олон улсын оюутнуудад кампус дээр байрласан болон кампусаас гадна байрлах дотуур байрны өргөн хүрээний сонголттой бөгөөд кампус нь Английн хамгийн орчин үеийн байгууламж, сургалтын орон зай, лаборатори, номын сан, эрдэм шинжилгээ, спортын байгууламжуудыг агуулна. Шагнал хүртсэн Лийдсийн Их Сургуулийн Холбоо нь улс орны хамгийн сайн, хамгийн идэвхтэй оюутны нэгдлийн нэг юм. Оюутны удирддаг 300 гаруй клуб, нийгэмлэгтэй тул та ямар ч сонирхолтой байсан хүн бүрт зориулагдсан орон зай бий.

Лийдс хот:

Лийдс хот бол Английн хойд хэсэг Йоркширийн томоохон хот бөгөөд Лондон хотоос галт тэргээр хоёр цаг гаруй явна. Энэ хот нь музей, шөнийн амьдрал, дэлгүүр, спорт, хөгжим, соёлын үзэмжээрээ алдартай. Тус хот нь олон тооны бие даасан судалгаагаар Их Британийн дэлгүүр хэсэхэд тохиромжтой хамгийн шилдэг гурван газрын нэгээр сонгогдсон бөгөөд бүх хүсэл, сонирхолд нийцсэн олон төрлийн дэлгүүртэй. Хотын яг гадна нь үзэсгэлэнтэй, олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг Йоркшир Далес цэцэрлэгт хүрээлэн оршдог.

Номын сан:

Их сургуулийн номын сан нь таван байршилд байрладаг бөгөөд нийт 2.78 сая ном, хэвлэмэл болон цахим 26000 сэтгүүл, 850 мэдээллийн сан, 6000 цахим номыг

Түүнчлэн сургуулийн номын санд МЭӨ 2500 оноос 21-р зууны хоорондох олон тооны архив, ховор ном, зүйлсээс бүрдэх Тусгай цуглуулгыг хадгалдаг. Их сургуулийн номын сангууд:

Их сургуулийн тухай:

Bachelor subjects

Master subjects

School location