Линкольн их сургууль Англи улсын Линкольн хотноо байрладаг судалгааны, улсын сургууль юм. Уг сургууль нь 1861 оноос үүсэлтэй бөгөөд 1992 онд их сургууль болон өргөжиж 2001 оноос эхлэн одоогийн нэр, бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Их сургуулиудын чанар, нэр хүндийн жагсаалтад эзлэх их сургуулийн байр хурдацтайгаар урагшилж байгаа бөгөөд 4 жилийн дотор 60 байр ахисан амжилт үзүүлсэн байна. 2012 онд их сургууль нь анх удаа The Guardian University Guide жагсаалтын шилдэг 50-д багтаж, мөн 2016 онд анх удаа Английн шилдэг 40 их сургуулийн нэгээр шалгарсан. Үүнээс гадна тус сургуулийн аж ахуй, хоол хүнсний үйлдвэрлэлийн технологид оруулж буй хувь нэмэр их бөгөөд орон нутгийн аж ахуйн бүтээгдэхүүн, инженерчлэлийн компаниуд, Tesco, Marks and Spencer зэрэг үндэсний хоол хүнсний жижиглэн худалдаачидтай хамтран ажилладаг.
University of Lincoln нь 2017 онд сургалтын чанараараа шилдэг их сургуулиар шалгарсан бөгөөд их сургуулийн сургалт, судалгааны чанар нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг байна. Учир нь тус их сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнуууд хорт хавдрын эмчилгээ, усыг хамгаалах, нүүрс хүчлийг бууруулах технологи зэрэг голлох төслүүд дээр хамтран ажиллдаг. Мөн 2018 оны Guardian University Guide, 2017 оны Complete University Guide жагсаалтуудад Их Британи улсын шилдэг 50 их сургуулийн тоонд багтаж улмааар 2017 онд олон улсын болон бакалаврын дараах түвшний оюутны сэтгэл ханамжаараа улсынхаа шилдэг 10 их сургуулийн нэгээр шалгарсан.