Мельбурнийн их сургууль нь Австралийн Мельбурн хотод байрладаг улсын, судалгааны их сургууль юм. 1853 онд байгуулагдсан тус сургууль нь Австрали улсын хамгийн анхны хоёр дахь их сургууль бөгөөд Викториа мужийн хамгийн анхны их сургууль аж. Их сургуулийн үндсэн кампус нь Мельбурн хотын төв бизнесийн дүүргийн хойд захын Парквилл хотод байрладаг бөгөөд их сургууль нь Викториа мужаар тархаж байрласан бусад салбар кампусуудтай.
Мельбурнийн их сургууль нь Австралийн хамгийн эртний их сургуулиудын нэг бөгөөд Австралийн судалгааны их сургуулиудын холбоо болох Group of Eight, Вашингтоны их сургуулийн Макдоннелл Олон улсын эрдэм шинжилгээний академи, Номхон далайн эргийн сургуулиудын холбоо зэрэг холбоонуудын гишүүн юм.
Мельбурнийн их сургуулийн төгсөгчдөөс нийт Австрали улсын 4 ерөнхий сайд, 5 ерөнхий захирагч, 10 Нобелийн шагналтан төрсөн байна.