University of North Texas

Denton хотод байдаг University of North Texas  нь нийгмийн болон байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, чөлөөт урлаг, уран зураг, хүмүүнлэгийн ухаан, нийтийн бодлогын чиглэлийн хөтөлбөр, бакалаврын дараах түвшний боловсролын хөтлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь бүрэлдэхүүний хувьд 10 коллеж 2 салбар сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. University of North Texas–н судалгааны ажлууд нь докторын зэргийн үндсэн 34 хөтөлбөрийн хүрээнд явагддаг бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилийн их сургуулийн төсвийн 865 сая долларын  40  сая долларыг судалгаа шинжилгээний ажилд зарцуулж байжээ.  2017 онд University of North Texas  нь Өрнөдийн коллеж их сургуулиудын холбоонд гишүүн сургуулиас гадна  Техасын хамгийн өндөр түвшиний буюу 6-р түвшний 27 их сургуулийн тоонд зүй ёсоор багтдаг.

University of North Texas–н үүсэл хөгжлийн талаар авч үзвэл, тус сургууль нь 1890 онд хосолсон боловсролын хувийн багшийн коллежоор үүсэн байгуулагдаж  улмаар  нийгмийн хөгжил дэвшлийг бүтээлцэх чадварлаг, мэрэгшсэн боловсон хүчнүүдийг бэлтгэн тасралтгүй өргөжин хөгжиж 1901 оноос эхлэн усын их сургуулиар үйл ажиллагаагаа явуулан болсон.

Их сургуулийн 13 салбар коллежийн 10 нь бакалаврын түвшний 97 мэргэжлийн  чиглэлээр оюутан сургадаг бол үлдсэн 3 коллеж нь бакаларвын дараах түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог. Тухайлбал их сургуулийн оюутнууд Toulouse бакалаврын дараах түвшний боловсролын сургуульд магистерийн зэргийн 81, докторын зэргийн 34 хөтөлбөрөөс сонгон суралцах боломтой. Оюутнуудын хамгийн их сонгон суралцдаг их сургуулийн хөтбөрүүдэд:

  • Бизнес
  • Удирдлага
  • Маркетинг
  • Харилцаа холбоо
  • Сэтгүүл зүй
  • Англи хэл
  • Салбар хоорондын судалгааны хөтбөрүүд багтдаг.

Номын сан

Их сургуулийн номын сан нь үндсэн 5 хэсгээс бүрддэг.

  1. Willis ном сан нь их сургуулийн төв номын сан. Энд бизнес, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн ухаан, нийгмийн шинжлэх ухааны ном зохиолуудаас гадна засгийн газрын баримт бичиг, их сургуулийн дижитал номын сангийн хэсэг, архив, ховор ном зохиол,Теханагийн цуглуулгууд байдаг.
  2. Media Library буюу цахим номын сан: Энд кино, видео тоглоом, аудио ном зэргийг багтаасан дуу дүрс бичлэгийг материалууд байдаг.
  3. Eagle Commons номын сан: Уг номын сангаас физик, хими, биологи, урлаг, сэтгэл судлал, метатикийн салбарын ном зохиолыг авч унших боломжтой бөгөөд номын сан нь Sycamore Hall-д байдладаг.

Discovery Park номын сан: Их сургуулийн уг номын санд инженерчлэл, мэдээллийн технологи, мэдээллийн шинжлэх ухааны холбогдолтой баримт материал, ном зохиолууд хадаглагдаж байдаг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

  • TOEFL: 79
  • IELTS: 6.5

Bachelor subjects

Бакалавр     Бакалаврын дараах түвшин

School location