Nottingham их сургууль нь Их Британийн, Ноттингем хотод байрлалтай судалгааны, улсын сургууль юм. Тус сургууль нь анх 1881 онд University College Nottingham нэртэй байгуулагдаж байсан бөгөөд 1948 онд тунхаг бичиг хүртсэн байна. Nottingham их сургууль нь 5 бүрэлдэхүүн салбараас бүрдэх бөгөөд энэхүү салбарууд нь бүгд нийлээд 50 гаруй сургууль, тэнхим, судалгааны хүрээлэн, төвүүдийг агуулна. Түүнчлэн, тус сургууль нь 45,000 гаруй оюутан 7000 ажилчидтай-гаас гадна 2019 QS төгсөгчдийн ажил эрхлэлтийн жагсаалтаар Их Британи улсад 11 дүгээрт жагссан байна. Nottingham их сургууль нь Европын Их Сургуулиудын холбоо, Рассел Групп, Universitas 21, Universities UK зэрэг холбоонуудын гишүүн бөгөөд энэхүү сургуулиас нийт 3 Нобелийн шагналтан төрсөн аж.
University of Nottingham

Танилцуулга
Оюутны хотхон
Nottingham их сургуулийн үндсэн оюутны хотхон University Park, Jubilee оюутны хотхон болон сургалтын эмнэлэг Queen’s Medical Centre нар нь Ноттингем хотноо байрлах бөгөөд үүнээс гадна хэд хэдэн жижиг оюутны хотхонууд Ноттингемшир болон Дербишир хотуудад байрлана. Түүнчлэн Их Британи улсаас гадна Nottingham их сургууль нь Малайз улсын Сэмэних хот, Хятадын Нинбо-д тус тус оюутны хотхонтой.
1.3км2 талбайтай University Park оюутны хотхон нь Nottingham их сургуулийн үндсэн оюутны хотхон бөгөөд 1929 оноос хойш сургуулийн нэг хэсэг байсаар ирсэн ба улсдаа хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй оюутны хотхонуудын нэгт тооцогддог. Ногоон байгууламж, нуурын дэргэд байрлах тус оюутны хотхон нь хотын төвөөс ердөө 3.2км зайтай. Тус оюутны хотхонд:
- Олон үе дамжсан эртний барилгууд
- Орчин үеийн хамгийн өндөр технологийн сургалтын болон судалгааны төвүүд
- 3,000 гаруй оюутны 12 байр
- Хурал, үзэсгэлэнгийн танхимууд
- Спорт байгууламж
- Урлагийн төв зэрэг агуулагдана.

1.6км2 талбайтай Jubilee оюутны хотхоныг 1999 онд Хатан хаан нээж байсан. Энэхүү орчин үеийн технологийг агуулсан оюутны хотхонд:
- Боловсрол, Компьютерийн шинжлэх ухааны сургууль
- Бизнесийн сургууль
- Спортын төв
- Ноттингемийн Инновацийн Парк зэрэг оршихоос гадна оюутны хотхоны ойр хавьд 4000 гаруй оюутны багтаамжтай байрнууд бий.

Sutton Bonington оюутны хотхон нь био шинжлэх ухаан, мал эмнэлэгийн анагаах ухааны дэлхийд тэргүүлэгч лаборатори, байгууламж, мэргэжилтнүүдийг агуулна. Тус оюутны хотхонд Био шинжлэх ухаан, мал эмнэлэгийн анагаах ухааны сургуулийн 2,500 гаруй оюутан байрладаг.

Номын сан
Nottingham их сургууль нь оюутны хотхонуудаараа тархсан нийт 10 номын сантай. Эдгээр номын сангууд нь 1 сая гаруй ном, сэтгүүл 3 сая гаруй гар бичмэлүүдийг агуулна. Эдгээр 10 номын сангуудын хамгийн том 4 номын сан нь Европид хамгийн технологийн дэвшилтэт, уян хатан номын сангуудын нэгт ордог.
Nottingham их сургуулийн 10 номын санд:
- Hallward Library
- George Green Library of Science and Engineering
- Denis Arnold Music Library
- Djanogly Learning Resource Centre
- Business Library
- Greenfield Medical Library
- James Cameron-Gifford Library зэрэг орно.



Салбар сургуулиуд
- Урлагийн сургууль
- Эрүүл мэнд, Анагаах ухааны сургууль
- Шинжлэх ухааны сургууль
- Нийгмийн ухааны сургууль
- Инженерчлэлийн сургууль



Судалгааны голлох салбарууд:
- Соёл ба харилцаа
- Тогтвортой нийгмийг хөгжүүлэх
- Дижитал ирээдүй
- Эрүүл мэнд ба сайн сайхан байдал
- Трансформатив технологи