University of Pécs

Унгарын хамгийн анхны их сургууль болох University of Pécs нь 13 факультет, 32 клиниктэй, улсынхаа дээд боловсролын томоохон байгууллагуудын тоонд зүй ёсоор багтдаг. Их сургуулийн мэргэжлийн хөтөлбөрийн хичээлүүд Унгар, Англи, Герман хэлээр явагддаг.

Их сургууль нь 10 факультетаараа дамжуулан өргөн хүрээний, олон салбарыг хамарсан мэргэжлийн хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд 25000 оюутан, 2000 орчим багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Европын холбооноос боловсруулсан дээд боловсролын сургалтын систем 2006 оны 9-р сараас Унгарт мөрдөгдөх болсон ба уг систем нь оюутнуудад судалгааны ажлуудыг идэвхтэй өрнүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Коллеж, их сургуулиудын уламжлалт сургалтын хөтөлбөрийг халан, бакалавр, магистр, доктор гэсэн 3 төвшний сургалтын хөтөлбөр бүхий сургалтын системийг мөрдөх болсон.

University of Pécs энэхүү өөрчлөлтийг даган бий болох хэрэгцээ шаардлагад нийцэх үүднээс насан туршийн боловсролд чиглэсэн хөтөлбөрүүдийг хөгжүүлэх болсны зэрэгцээ ахисан төвшний сургалтуудад оюутнуудыг амжилттай сургаж байгаа юм. Их сургуулийн ихэнх факультет оюутнуудын судалгааг дэмжих тал дээр түлхүү анхааран энэ чиглэлийн сургалтуудыг санал болгодог.

Кредитийн системийг Унгарт нэвтрүүлсний үр дүнд олон тооны Унгар оюутан олон улсын судалгааны хөтөлбөрт хамрагдаж, их сургуульд суралцахаар, судалгаа явуулахаар ирэх оюутан, судлаачдын тоо жил эрх тусам нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ их сургууль нь олон улсын судалгааны байгууллага, бусад их сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх болсон.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

  • IELTS:5.5
  • TOEFL:66

 

Master subjects

Англи хэл дээр явагддаг магистерийн хөтөлбөр Master programmes in English Business, Economics and Legal Studies Applied Management (4 semesters, MSc) Human Resources Counselling (4 semesters, MA) Enterprise Development and Entrepreneurship (4 semesters, MSc) Medical and Health Sciences Medical Biotechnology MSc Programme (4 semesters, MSc) Human and Social Sciences International Relations (4 semesters, MA) English Studies (4 semesters, MA) Joint Degree Programme in International Realtions: Europe in the Visegrad Perspective (4 semesters, MA - Pécs (HU), Cracow (PL), Brno (CZ), Banska Bystrica (SK)) Engineering and Arts Architecture (BSc + MSc, 10 semesters) Computer Science Engineering (MSc, 4 semesters) Structural Engineer (MSc, 3 semesters) Classical Music Performance (Piano, Violin, Flute, Guitar)(4 semesters, MA) Choral Conducting (4 semesters, MA) Ceramic Design (4 semesters, MA) Герман хэл дээр явагддаг магистерийн хөтөлбөр German Language, Literature and Culture (4 semesters) (Deutsche Sprache, Literatur und Kultur) German as a Minority Language and Literature (4 semesters) (Deutsch als Minderheitensprache und -kultur) Англи хэл дээр явагддаг докторын хөтөлбөр PhD/DLA Programmes in English Business, Economics and Legal Studies Business Administration Regional Development Renewal of the Hungarian Legal System in the Spirit of the Rule of Law and European Integration Medical, Health and Natural Sciences Basic Medical Sciences Clinical Medical Sciences Interdisciplinary Medical Sciences Clinical Neurosciences Pharmacology and Pharmaceutical Sciences Health Sciences Biology Chemistry Earth Sciences Physics Human and Social Sciences English Applied Linguistics and TEFL/TESOL Engineering Architecture / Architectural Engineering

School location