Чанартай боловсролыг оюутнуудад олгож мэдлэг боловсролыг түгээн дэлгэрүүлэх зориолготой Plymouth University нь дэлхийн шилдэг, орчин үеийн дээд боловсролын байгууллага юм.
Тус сургууль нь Английн Плимутад байдаг, оюутныхаа тоогооор Их Британи улсдаа 38-д ордог томоохон их сургуулиудын нэг юм. 1862 онд албан ёсоор байгуулагдаж, 2011 оноос Plymouth University гэсэн нэрийн дор үйл ажиллагаагаа явуулах болжээ.
Times Higher Education-с гаргасан “PGLEE 200 их сургуулийн” жагсаалтаар Их Британи улсын орчин үеийн шилдэг 3 их сургуулийн нэгээр тодорсон байдаг. Тус сургууль нь дэлхий дахинд үнэлэгдэхүйц сургалт судалгааг өргөн хүрээний нийгмийн оролцоотой хослуулдагаараа бусад боловсролын байгууллагуудаас ялгарч чаддаг. Их сургуулийн байрлах Плимут хот нь 2017 оны Provident’s Unbroken Britain судалгаагаар Их британийн хоёрдох аюулгүй хотоор нэрлэгдсэн байна.