1908 онд байгуулагдсан University of Portsmouth нь Английн Портсмутад байдаг улсын сургууль юм. Тус сургууль нь 1992 он хүртэл Портсмутын политехник нэртээгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад оюутнуудад нэмэлт болон дээд боловсролын хөтөлбөр явуулж эхлснээр их сургууль болон өргөжсөн байна. University of Portsmouth нь 50-с бага жилийн түүхтэй дэлхийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтдаг бөгөөд эм зүй, олон улсын харилцаа, улс төр, механикийн инженерчлэл, палентлог зэрэг олон чиглэлийн хөтөлбөрийг оюутнуудад санал болгодог. 2018 онд Guardian University Guide-с тус сургуулийг Английн спортын шинжлэх ухааны салбарын шилдэг сургуулиар шалгаруулсан ба их сургуулийн гэмт хэрэг судлал, англи хэл, нийгмийн ажилтан, график дазайн, загварын хөтөлбөрүүд нь бүгд Их британи улсын их сургуулиуд дундаа шилдэг 10-т ордог.
Их сургуулийн судалгааны шинжилгээний салбарт эзлэх хувь багагүй бөгөөд Физикийн салбарт хийсэн судалгааны 89 хувь, Эм зүй, нүүр ам судлал, Сувилахуйн чиглэлийн судалгаануудын 90 хувь нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг Research Excellence Framework (REF2014). Түүнчлэн тус сургууль нь Их сургуулиудын холбоо болон Арлын их сургуулиудын консорциум зэрэг холбоонуудын гишүүн аж.