Ридингийн Их Сургууль нь Английн Беркшир мужийн Рединг хотын улсын их сургууль юм. Тус сургууль нь 1892 онд Оксфордын их сургуулийн өргөтгөл коллеж болох Ридинг, Их сургуулийн коллеж нэртэйгээр анх байгуулагдсан байна. Тус байгууллага 1926 онд V Георгий хаанаас хааны зарлигаар өөрийн зэрэг олгох эрх мэдлийг авж их сургууль болсон бөгөөд дэлхийн хоёр дайны хооронд ийм зарлиг хүлээн авсан цорын ганц их сургууль байв.
Ридингийн Их Сургууль нь үзэсгэлэнтэй кампус дээр суурь, бакалавр, магистр, докторын сургалт, судалгааг явуулдаг. Тус сургууль нь хэрэглээний шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, төрөл бүрийн хэл, урлаг, хүмүүнлэг, бизнесийг хамарсан олон төрлийн сургалтын хөтөлбөрийг санал болгодог.
Иоханнесбург хотод байрладаг бизнесийн сургууль, Малайз дахь оюутны хотхон, БНХАУ-ын Наньжингийн Мэдээлэл Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай хамтран байгуулсан академи зэрэг Ридингийн Их Сургууль нь дэлхийн хэмжээнд хүчтэй байр суурь эзэлдэг. Түүнчлэн их сургууль нь Whiteknights кампус дээрээ өндөр технологийн 70 компанийг багтаасан Темзийн шинжлэх ухааны паркийг ажиллуулдаг байна.