University of Rostock

University of Rostock нь 1419 онд байгуулагдсан Германы Ростокт байдаг улсын их сургууль юм. Их сургуулийн 600 жилийн түүхэн дэх уламжлал, шинэчлэл нь бусад их дээд сургуулиудаас ялгарах гол онцлог нь байсаар иржээ. Ростокт боловсрол судалгааны салбарын үндэс Колумбусыг Австрали тивийг нээхээс 76 жилийн өмнө буюу University of Rostock байгуулагдахад тавигдсан байна. Өдгөө тус сургууль нь орчин үеийн сургалтын техник хэрэгсэл, шинэ барилга байгууламж гээд цаг үеэ даган өөрчлөлт шинэчлэлтийг нэвтрүүлэн, орчин үеийн их сургууль болжээ. 14000 оюутан, 2933 багш ажилтантай тус сургууль нь шинжлэх ухааны бүхий л салбарт мэргэжилтэн бэлтгэн гаргадгийн зэрэгцээ байгалийн шинжлэх ухаан, технологийн шинжлэх ухаан, анагаах ухаан, хүмүүнлэгийн ухаан, соёл судлал зэрэг салбарыг хамарсан салбар хоорондын судалгаануудыг идэвхтэй өрнүүлдэг. Дийлэнх хөтөлбөрийн хичээлүүд Герман хэл дээр явагддаг ч бакалаврын дараах төвшний сургалт, судалгаанууд Англи хэл дээр явагддаг.
Их сургуулийн үе үеийн төгсөгчид дундаас 5 нобелийн шагналтан төрөн гарсан.
Их сургуулийн номын сан
Их сургуулийн номын сан нь 3 салбар номын сан, хэд хэдэн сургалт судалгааны мэдээлэл, шинжлэх ухааны ном зохиолоор оюутан, багш нарт үйлчилдэг тусгай номын сангуудаас бүрддэг. Их сургуулиас гаргасан статистикийн мэдээнээс эдгээр номын сангуудад 3 сая орчин боть ном байдаг гэсэн дүн гарчээ. Номын санд цахим сэтгүүл, өгөгдлийн сан байхыг зэрэгцээ соёлын болон шинжлэх ухааны түүхийн холбогдолтой эртний ном зохиолын тусгай цуглуулгууд хадгалагдаж байдаг.
Bachelor subjects
- Bachelor of Arts
- Bachelor of Science
- Bachelor of Laws
- Bachelor of Education
- State examination (Medicine)
- State examination (teaching courses)
- Master of Arts
- Master of Science
- Master of Laws
- Master of Education