University of South Australia нь Өмнөд Австралид байдаг улсын судалгааны их сургууль бөгөөд Өмнөд Австралийн хамгийн том их сургууль юм. Тус сургууль нь анх 1991 онд Өмнөд Австралийн технологийн институт, Дээд боловсролын коллеж 2 нэгдсэнээр байгуулагдсан байна. University of South Australia нь дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд багтахаас гадна QS дэлхийн их сургуулиудын жагсаалтын шилдэг 300 их сургуулийн нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд шилдэг 15 судалгааны их сургуулийн нэг юм. 2015 онд University of South Australia нь 50-с бага жилийн түүхтэй дэлхийн шилдэг их сургуулиудын нэгээр нэрлэгдэж QS жагсаалтын 28, Times higher education жагсаалтын 38-т тус тус бигчигдсэн. Тус сургууль нь бизнес, эдийн засаг, боловсрол, урлаг, нийгмийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, инженерчлэл байгаль орчны чиглэлээр 400 гаруй мэргэжлийн хөтөлбөрийг санал болгодог.
University of South Australia

Танилцуулга
Их сургуулийн бүрэлдэхүүн:
Бизнесийн сургууль
Клиник, эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль
Урлагийн суругууль
Шинжлэх ухааны сургууль
Товч мэдээлэл:
Кампус:
City East
Уг кампус нь North Terrace болон Frome Road-н буланд байрладаг. Энд эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар байх бөгөөд 7000 гаруй оюутан бакалавр болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдэд суралцдаг.
City West
Уг кампус нь North Terrace болон Morphett Street-н буланд байдаг. Энд бизнес, хууль, худалдаа, уран брилга, уран зургийн чиглэлийн хөтөлбөрүүд явагддаг.
Magill
Энэхүү кампус нь Магиллдах Гэгээн Бэрнардын замд байрладаг. Уг кампуст боловсрол, хүмүүнлэгийн ухаан, сэтгэл судлал, хэвлэл мэдээлэл–харилцаа холбоо, нийтийн харилцаа, сэтгүүл зүй, олон улсын харилцаа судллын чиглэлийн хичээлүүд ордог.
Mawson Lakes
Уг кампус нь тооцоолол-мэдээллийн технологи, инженерчилэл, шинжлэх ухаан, хавсрага шинжлэх ухаан, спортын шинжлэх ухаан, цахим худалдаа, байгаль орчин судлалын хөтөлбөрүүдээрээ олонд танигдсан. Мөн уг кампуст олон улс болон үндэстэнд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны институт, төвүүд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.
Whyalla
Уг кампуст явагддаг хичээлийн хөтөлбөрүүд нь бүс нутгийн болоод орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлага, зорилгод зохих хэмжээгээр нөлөөлж байдаг. Энд сувилахуй, нийгмийн ажил, бага насны хүүхдийн боловсрол, инженерчилэл, харилцаа холбооны чиглэлийн хичээлүүд явагддаг.
Mount Gambier
Энэхүү кампус нь Өмнөд Австралийн Limestone Coast бүс нутагт байрладаг. Mount Gambier кампус нь оюутнуудад сувилахуй, нийгмийн ажил, бага насны хүүхдийн боловсрол, сурагчдыг дээд боловсролын хөтөлбөрт бэлдэх UniSA-н бэлтгэл курсыг санал болгодог.
Номын сан
University of South Australia-н номын сан нь 3 сая гаруй цахим өгүүлэл, өгөгдлийн сан, зураг, цахим ном, хэвлэмэл ном сэтгүүлтэй. Уг номын сан нь их сургуулийн 5 кампуст салбар номын сангуудтай бөгөөд кампус тус бүрийн номын санд тухайн кампуст ордог хичээлийн хөтөлбөрөөс хамааран өөр өөр ном сурах бичиг хадгалагдаж байдаг. Их сургуулийн номын сан нь UniLibraries SA (ULSA), Libraries of the Australian Technology Network (LATN), the Australian Library and Information Association (ALIA) зэрэг номын сангийн холбоодуудын гишүүн юм.
Их сургуулийн үзүүлэлт:
2020 оны байдлаар дэлхийд:
- QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар– #274
- Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар– #251-300
- USNWR жагсаалтаар– #384
- CWTS Leiden жагсаалтаар–#250
2020 оны байдлаар Австрали улсдаа: