Өмнөд Каролинагийн их сургууль (USC, UofSC, SC, эсвэл Каролина) нь Өмнөд Каролина мужийн Колумбия дахь улсын, судалгааны их сургууль юм. Анх 1801 онд Өмнөд Каролинагийн коллеж нэртэйгээр байгуулагдсан USC нь Өмнөд Каролинагийн Системийн их сургуулийн тэргүүлэгч байгууллага бөгөөд бакалаврын болон бакалаврын дараах түвшин, зэрэг олгох 350 гаруй сургалтын хөтөлбөрийг 14 салбар сургууль, коллежоороо дамжуулан санал болгодог. Өмнөд Каролинагийн Их Сургууль нь 2017 оны намар нийт 50,000 орчим оюутан элсүүлж Каролинагийн хамгийн том их сургууль болжээ.
University of South Carolina

Танилцуулга

Кампус
Их сургуулийн гол кампусын дүүрэг болох Хорсшиү нь Түүхэн газруудын улсын бүртгэлд багтсан бөгөөд ихэнх барилга байгууламжууд улс орны эхэн үеийн архитектурын холбооны хэв маягийг тусгасан байдаг. Эдгээрийн дотор Роберт Миллсийн зохион бүтээсэн Өмнөд Каролиниагийн номын сан байдаг бөгөөд энэ нь АНУ-ын анхны чөлөөт эрдэм шинжилгээний номын сан юм. 20-р зууны үед сургуулийн кампус нь Хорсшиү-гээс тэлж эхэлсэн бөгөөд Өнөөдөр кампус дээр оюутны холбоо, 24 оюутны байр, олон тооны эрдэм шинжилгээний барилга, Longstreet театр, Когер урлагийн төв, Каролина Колизей, Колониал талбай, Каролина цэнгэлдэх хүрээлэн, олимпийн спортод зориулсан төрөл бүрийн байгууламжууд байрладаг.

Номын сан
Өмнөд Каролинагийн их сургуулийн номын сан нь Томас Куперын номын сан, Колемон Карешын хуулийн номын сан, Эрнест Ф. Холлингс тусгай цуглуулгын номын сан, Хөгжмийн номын сан, Анагаах ухааны номын сан, Өмнөд Каролиниана номын сан зэргээс багтсан улсын номын сангуудын систем юм . Өмнөд Каролинагийн номын сангийн систем нь нийт 5,679,527 ном, 619,459 цахим ном, нийт 8,941,910 номын сангийн материалыг агуулдаг ба Хойд Америкийн хамгийн том номын сангийн нэг-д тооцогддог байна.

Улсдаа:
Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 95-116
Forbes сэтгүүлийн жагсаалтаар – 201
Times Higher Education жагсаалтаар – 348
U.S. News & World Report сэтгүүлийн жагсаалтаар – 104
Washington Monthly жагсаалтаар – 229
Дэлхийд:
Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 301-400
QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 561-570
Times Higher Education жагсаалтаар – 401-500
U.S. News & World Report сэтгүүлийн жагсаалтаар – 316