Өмнөд Уэльсийн Их Сургууль (University of Wales) нь Их Британийн улсын сургууль юм. Cardiff, Newport, Pontypridd, Dubai зэрэг хотуудад кампусууд нь байдаг. Их сургуулийн дөрвөн кампус нь Өмнөд Уэльсьд байрладаг. University of Glamorgan , the University of Wales, Newport сургуулиуд нэгдсэнээр 2013 оны 4-р сарын 11-нд Уэльсийн Их Сургууль байгуулагдсан. Тус сургууль нь оюутны тоогоороо Уэльсьд хоёрт ордог том их сургууль бөгөөд 200 гаруй хөтөлбөртэй.
Тус сургууль нь Кардифф, Ньюпорт, Понтиприд зэрэг хотуудад кампусуудтай. Уэльс нь бүрэн эрхтэй улс боловч Их Британий нэг хэсэг юм. Энэ улсад суралцахад маш таатай газруудын нэг бөгөөд аюулгүй гэдгээрээ танигдсан, боломжийн таатай газар юм.
Newport-ийн Уэльсийн Их сургууль нь Newport Mechanics’ Institute-ээс гаралтай бөгөөд 1841 онд байгуулагдсан. 1992 онд Гламмонтын Их Сургууль болохоос өмнө Өмнөд Уэльс, Monmouthshire School of Mines, 1913 онд байгуулагдаж Уэльсийн политехник болж хөгжсөн юм.
Их Британий их сургуулиудын жагсаалтанд 33,500 оюутантай зургаа дахь их сургууль юм.
2014 онд Кантербери хотын 104-р дарга байсан Роллан Вильямс их сургуулийн захиралаар томилогдсон.
Уэльсийн их сургууль нь үргэлж оюутнуудаа эхэнд тавьдаг. Бид заах арга, орчин үеийн сургалтын танхимууд, туслах ажилчидтай маш нэр хүндтэй нөхөрсөг хичээлийн орчныг санал болгодог.