University of Southern Maine

University of Southern Maine  нь Майнын их сургуулийн салбар, улсын их сургууль юм. Тус сургууль нь  АНУ-н Майнын Портланд, Горхам, Левистон гэсэн хотуудад 3 кампустай. 1970 онд Gorham Normal School, University of Maine at Portland 2 сургууль нэгдсэнээр University of Southern Maine үүсгэн байгуулагджээ. 2007 оны Princeton Review-н жагсаалтаар University of Southern Maine Америкийн  шилдэг коллежуудын нэгээр шалгарсан. 2012 онд их сургуулийн бакалаврын түвшний оюутны тоо 7500, бакалаврын дараах түвшний оюутны тоо 2320 байсан ба нэг ангид дунджаар 25 оюутан суралдцаг байв.

Их сургуулийн эдийн засаг, иргэний эрх, соёлын чиглэлийн сургалтын хөлбөрүүд нь Майн муждаа нэр хүндтэйгээс гадна их сургууль нь боловсролын сэтгэл судлал, нийгмийн бодлогын чиглэлээр бакалавр, магистер, докторын хөтлбөрүүдийг санал болгодог. University of Southern Maine нь 115 салбарт бакалавр түвшний оюутнуудыг бэлтгэдэг бөгөөд Инженерчлэлийн сургууль, сувилахуйн сургууль, хөгжимийн сургууль, эрүүл мэнд, байгалийн шинжлэх ухааны сургууль, боловсрол, хүний хөгжлийн сургууль, бизнесийн сургууль зэрэг салбар сургуулиудаараа дамжуулан магистер, докторын түвшинд оюутан бэлтгэдэг.

University of Southern Maine-н бизнесийн сургуулийг Бизнесийн сургуулиудын холбооноос магадлан итгэмжилсэн байдаг бөгөөд их сургууль нь Инженерчлэл, технологийн магадлан итгэмжлэлийн хорооноос итгэмжилсэн компьтерийн шинжлэх ухааны хөтөлбөрийг санал болгодог Майн мужын  2 их сургуулийн нэг юм.

Кампус

Portland кампус: Уг кампуст ихэвчлэн их сургуулийн сургалт, судалгааны зориулалттай барилгууд байрладаг ба бизнес, сувилахуй, түүх, улс төрийн шинжлэх ухаан, эдийн засаг, социологи, биологи, физик, хими, математик, сэтгэл судлал, орчин үеийн сонгодог хэл, уран зохиол, Америк–Шинэ англи судлалын чиглэлийн хөтөлбөрийн хичээлүүд явагддаг. Albert Brenner Glickman-н гэр бүлийн номын сан бол  Portland кампусын гол номын сан юм.

Gorham кампус

Энд их сургуулийн дийлэнх оюутны дотуур байр, биеийн тамир спортын барилгууд байдаг. Уг кампуст технологи, инженерчлэл, хөгжим, урлаг, театр, боловсрол, хүн судлал, газар зүй, байгаль орчны шинжлэх ухаан, газар зүйн шинжлэх ухааны хичээлүүд явагддаг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

Сургалтын хөтөлбөр TOEFL IELTS
Англи хэлний эрчимжүүлсэн хөтлбөр 45 CBT 5.0
Бакалаврын түвшин 79 6.5
Бакалаврын дараах түвшин 79 6.5

Bachelor subjects

Бакалавр

Master subjects

Магистер Доктор

School location