University of Southern Queensland

Танилцуулга

1967 онд байгуулагдсан Өмнөд Квинсландын Их Сургууль (USQ) нь Австралийн Куинслэнд мужийн Тувумба хотод байрлах нэр хүндтэй улсын, судалгааны сургууль юм. Тус их сургууль нь 1969 онд 140 оюутны хамт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Квинсландын технологийн дээд сургуулиас гаралтай бөгөөд 1990 онд Куинсландын их сургуулийн туслалцаатайгаар Өмнөд Квинсландын их сургуулийн коллеж болон хувирчээ. 1992 онд их сургууль нь одоогийн Өмнөд Квинсландын Их Сургууль нэрээр нэрлэгдэж их сургуулийн статустай болсон байна. Өмнөд Квинсландын Их Сургууль нь Бүсийн их сургуулиудын сүлжээг үүсгэн байгуулагч гишүүн юм. Тус их сургууль нь бакалавр, магистр, докторын түвшинд бизнес, менежмент, боловсрол, хууль эрх зүй, урлаг, худалдаа, хүмүүнлэг, эрүүл мэнд, сувилахуй, инженер, шинжлэх ухаан, харилцаа холбоо, бүтээлч урлаг зэрэг олон чиглэлээр 700 гаруй мэргэжлийн зэрэг олгох хөтөлбөрийг санал болгодог.

Tүүнчлэн тус сургууль нь Бизнес, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, байгаль орчин, технологийн олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван судалгааны хүрээлэн, долоон судалгааны төвийг ажиллуулдаг байна.

Товч мэдээлэл:
24,000+ оюутан
1,500+ багш, ажилчид
90+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 18%
Багш, оюутны харьцаа 1:25
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 41:59
Кампус:

Toowoomba campus

Toowoomba Wellcamp нисэх онгоцны буудлын ойролцоо, Брисбэнээс ойролцоогоор 2 цагийн зайд байрлах USQ Toowoomba кампус нь Австралийн хамгийн сайн тоноглогдсон кампусуудын нэг юм. Оюутны хотхонд шинжлэх ухаан, бүтээлч урлаг ба хэвлэл мэдээлэл, бизнес ба худалдаа, инженерчлэл ба барилгын инженерчлэл, боловсрол, эрүүл мэнд, олон нийт, мэдээллийн технологи, хүмүүнлэг ба харилцаа холбоо, хууль эрх зүй, англи хэлний хөтөлбөр, суурь хөтөлбөр зэрэг чиглэлээр боловсрол олгодог. Кампус дээр нийгмийн клубууд, театр, шинжлэх ухааны лабораториуд, олимпын стандартад нийцсэн сагсан бөмбөгийн талбай, өндөр технологи бүхий 24 цагийн спорт заал, теннисний төв, аэробикийн төв, нетболын талбайнууд байдаг. Түүнчлэн кампус дээр тус улсын хамгийн том Япон дизайнтай цэцэрлэг (Жү Ракү Эн) ба Гүмби Гумбигийн цэцэрлэгүүд байрладаг байна.

Springfield campus

USQ-ийн Спрингфилд кампус нь Брисбэн хотын төв бизнесийн дүүргээс баруун урд зүгт 30 км орчимд орших Спрингфилд хотод байрладаг бөгөөд Голд эргээс 1 цаг, Ипсвичийн төв бизнесийн дүүргээс 20 минутын зайд байрладаг. Спрингфилд кампусын нийтийн тээврийн үйлчилгээнд автобусны үйлчилгээ, Брисбэйн төв бизнесийн дүүрэг руу буцах галт тэрэг багтдаг. Дижитал үйлдвэрлэл, гүйцэтгэлийн төв болж үйлчилдэг тус кампус нь бакалаврын болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд радио станц, шинжлэх ухаан, инженерчлэлийн лабораториуд, бэлтгэл хийх зайтай телевизийн студи,  сургалтын танхимууд, фитнес, амралтын төв, оюутны дотуур байр зэргийг агуулдаг байна. Оюутны хотхоны нислэгийн симулятор нь нислэгийн оюутнуудад хэвийн болон хэвийн бус олон төрлийн нислэгийг дуурайн хийх, сургуульлах боломжийг олгодог.

Ipswich campus

USQ Ipswich кампус нь Квинсландын зүүн өмнөд хэсгийн өсөн дэжиж буй бүсэд, Брисбэн хотын төвөөс 40 минутын зайд байрладаг. Оюутны хотхонд USQ-ийн эрүүл мэндийн хөтөлбөрүүд явагддаг бөгөөд эмнэлзүй, сувилахуйн оюутнуудад зориулсан лабораториуд, парамедикийн оюутнуудад зориулсан тусгайлан барьсан сургалтын байгууламжууд, кафе, биеийн тамирын заал, спортын янз бүрийн талбай агуулагддаг байна. USQ Ipswich кампус дээр сувилахуй, эм зүй, сэтгэл зүй, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр зэрэг олгохоос гадна дээд боловсролын бэлтгэл хөтөлбөр явагддаг. Оюутны хотхонд агаарын чанарыг дээшлүүлэх, сурахад тохиромжтой орчныг бүрдүүлэх зориулалттай номын сан байрладаг.

Номын сан:

Toowoomba Library

USQ Toowoomba-ийн номын сан нь 300 000 гаруй ном, олон мянган сэтгүүл, аудио-визуал материалын цуглуулгатай. Номын санд ганцаарчилсан болон бүлгээр ажиллах олон танхим байдаг бөгөөд номын сангийн ажилтнууд оюутнуудын сургалт, судалгааны ажилд туслах үйлчилгээ үзүүлдэг байна.

Springfield Library

USQ Спрингфилд номын сан нь олон мянган эх сурвалж, онлайн ном, сэтгүүл зэргийг агуулдаг. Номын сангийн тоног төхөөрөмжид компьютерийн лаборатори, бүлгийн сургалтын өрөө, чимээгүй уншлагын танхимууд багтдаг. Түүнчлэн номын санд таны судалгааны ажилд туслах ажилтнууд үргэлж бэлэн байдаг.

Ipswich Library

USQ Ipswich-ийн тусгай номын сан нь олон мянган онлайн ном, сэтгүүлийг үзэх боломжийг олгодог. Номын сангийн байгууламжуудад компьютерийн лаборатори, бүлгийн сургалтын өрөө, ганцаарчилсан сургалтын танхим зэрэг орно. Түүнчлэн оюутнууд номын сангийн ажилтнуудаас сургалт болон судалгааны ажилдаа туслалцаа авах боломжтой.

USQ нь:
Их сургуулийн тухай:

School location