University of Strathclyde

Танилцуулга

University of Strathclyde  нь Шотландын Гласгов хотод  байрладаг улсын судалгааны их сургууль юм. 1796 онд Andersonian Institute нэртэйгээр байгуулагдаж байсан уг сургууль нь Гласгов хотын  хоёрдахь ууган их сургууль бөгөөд Их британи улсын хамгийн анхны технологийн их сургууль болж хатан хааны тунхаг бичгийг 1964 онд хүртжээ. University of Strathclyde нь 23,000 гаруй оюутантай бөгөөд Шотланд улсдаа оюутныхаа тоогоор эхний гуравт ордог томоохон их сургууль ба нийт 100 гаруй орны оюутан, багш ажилчид сурч ажилладаг байна.  Тус  сургуулийг Times Higher Education сэтгүүл 2012 онд оны их сургуулиар 2013 онд шилдэг бизнес эрхлэгч их сургуулиар тодруулсан. Түүнчлэн University of Strathclyde нь Их Британийн хамгийн эртний гэх тодотголтой 39 их сургуулийн нэг юм.

University of Strathclyde нь нийт 4 салбар сургуультай. Үүнд:

  • Инженерчлелийн салбар сургууль
  • Хүмүүнлэгийн ухаан ба нийгмийн ухааны салбар сургууль
  • Шинжлэх ухааны салбар сургууль
  • Strathclyde Бизнесийн сургууль орно
Оюутны хотхон

Их сургууль нь 2012 оныг хүртэл John Anderson оюутны хотхон, Jordanhill оюутны хотхон гэсэн 2 оюутны хотхонтой байсан боловч Jordanhill оюутны хотхон 2012 онд хаагдсанаар их сургуулийн бүх үйл ажиллагаа John Anderson оюутны хотхон-д төвлөрсөн байна.

John Anderson оюутны хотхоны голлох барилгуудын нэг нь Royal College Building ба уг барилга нь 1903 онд баригдаж эхлэн 1912 онд бүрэн ашиглалтанд орсон байна. Уг барилга нь 1910 онд урьдчилсан байдлаар ашиглалтанд орсон даруйдаа Европын хамгийн том технологийн боловсролын байгууламжаар  нэрлэгдэж байжээ. Анх Гласгов хот болон Шотландын баруун хэсгийн Техникийн Коллежээр баригдаж байсан тус барилгад өдгөө их сургуулийн биошинжлэх ухаан, хими, цахилгааны инженерчлэлийн тэнхимүүд оршидог байна.

Оюутны хотхон нь Гласгов хотын төв хэсэгт байрладаг учир дэлгүүр, зоогийн газар, музей, театр, клуб гээд бүхий л зүйлтэй ойр оршино. Түүнчлэн оюутны хотхон дотор дэлгүүр, зоогийн газар, кафе, номын сан, спорт заал, биеийн тамирын заал, олон төрлийн сонирхолтой клуб зэрэг оюутныг тав тухтай суралцахад холбоотой бүхий л зүйлс байрладаг.

Номын сан

Andersonian номын сан нь University of Strathclyde-ийн төв номын сан бөгөөд 1796 онд байгуулагдаж байсан тус номын сан нь Шотландын хамгийн том номын сангуудын нэг юм. Тус номын сан нь  2000 гаруй уншлагын танхим, 450 комьпютерийн өрөө,1 сая орчим хэвлэмэл ном зохиол, 540000 цахим ном, 239 өгөгдлийн сан 38000 гаруй цахим сэтгүүлтэй.

Судалгааны чиглэлүүд
  • Нягтлан бодох бүртгэл ба санхүү
  • Архитектур
  • Биоанагаахын инженерчлел
  • Химийн болон технологийн инженерчлэл
  • Хими
  • Барилгын ба хүрээлэн буй орчны инженер
  • Компьютер ба мэдээллийн шинжлэх ухаан
  • Зураг төсөл, үйлдвэрлэл ба инженерчлелийн менежмент
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Электроник ба цахилгааны инженерчлэл
  • Англи хэл
  • Бизнес эрхлэлт
  • Түүх
  • Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо
  • Хууль
  • Менежментийн шинжлэх ухаан
  • Маркетинг
  • Математик ба статистик
  • Механик ба агаарын инженерчлэл
  • Орчин үеийн хэл
  • Тэнгисийн цэргийн архитектур, тэнгис ба далайн инженерчлэл
  • Эм ба биоанагаахын шинжлэх ухаан
  • Эрүүл мэндэд зориулсан биеийн тамирын дасгал
  • Физик
  • Улс төр
  • Сэтгэл судлал
  • Нийгмийн ажил ба нийгмийн бодлого
  • Яриа зүйн эмчилгээ
  • Стратеги ба зохион байгуулалт
  • Ажил, хөдөлмөр эрхлэлт ба зохион байгуулалт

Bachelor subjects

School location