University of Surrey

Танилцуулга:

Суррейн их сургууль нь Английн Гилдфорд дахь улсын, судалгааны их сургууль юм. Суррей их сургууль нь 1966 онд эзэн хааны зарлигаар байгуулагдсан бол түүний үндэс нь 1891 онд Баттерси политехникийн дээд сургууль байгуулагдахаас эхтэй. 1920 оноос эхлэн энэхүү хүрээлэн нь шинжлэх ухаан, технологид анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн бөгөөд 1956 онд ‘Дэвшилтэт Технологийн Коллеж’ нэртэй болжээ. Дараа жил нь их сургуулийг Баттерсиагийн Технологийн Коллеж болгон өөрчилсөн байна. 1962 онд коллежийг Гилдфордод шилжүүлэх шийдвэр гарсан ба 1963 онд Роббинсын тайлангаас Баттерсиагийн коллеж,бүрэн хэмжээний их сургууль болон хөгжих ёстой гэсэн санал дэвшүүлснээр тус сургууль нь их албан ёсны их сургууль болсон байна.

Тус сургууль нь MBA-ийн холбооны гишүүн бөгөөд Их сургуулийн дэлхийн түншлэлийн сүлжээнд багтдаг дөрвөн их сургуулийн нэг юм. Түүнчлэн тус сургууль нь Бэтийн их сургууль, Бристолын их сургууль, Саутгемптоны их сургууль, Эксетерийн их сургуулийн хамт SETsquared группын нэг хэсэг юм.

Тус их сургууль нь 2016 онд 125 жилийн ойгоо тэмдэглэж, тэр жилдээ “The Sunday Times Good University Guide 2016” сэтгүүлд оны шилдэг их сургууль гэж нэрлэгджээ. Их сургууль нь янз бүрийн чиглэлээр бакалавр ба бакалаврын дараах түвшний сургалтуудыг явуулдаг бөгөөд хими, клиник сэтгэл зүй, компьютерийн шинжлэх ухаан, эдийн засаг, англи хэлний уран зохиол, хууль эрх зүй, улс төр, физик зэрэг янз бүрийн чиглэлээр судалгааны хөтөлбөр явуулдаг.

Их сургуулийн бүрэлдэхүүн:
17,000+ оюутан
3,300+ багш, ажилтан
140+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 36%
Багш, оюутны харьцаа 1:16
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 47:53
Кампус:

Суррей их сургуулийн аюулгүй, бие даан үйл ажиллагаа явуулдаг кампус нь Гилдфорд хотын төвөөс холгүй зайд орших Стэг Хилл ба Манор Парк гэсэн 2 хэсэгт хуваагддаг.

Manor Park нь оюутны байр, Surrey Sports Park, мөн Мал эмнэлгийн сургуулийг агуулдаг. Үүнээс гадна 1985 онд байгуулагдсан тус сургуулийн Суррей судалгааны парк нь 100 гаруй фирмийг багтаадаг бөгөөд 2500 орчим хүн ажилладаг. Surrey Sports Park нь 50 метрийн усан бассейн, олон спортын гурван танхим, сквошын зургаан талбай, орчин үеийн биеийн тамирын заал, гадаа теннисний талбай, кофе шоп, баар, ресторантай. Кампус дээр спорт, урлаг соёлтой холбогдох олон арга зам байдаг бөгөөд оюутнууд 130 гаруй клуб, нийгэмлэг, 44 спортын клубээс сонгон элсэх боломжтой.

Кампус дээрх үйлчилгээ:

  • Номын дэлгүүр
  • Хувцас угаалгын газар
  • Шуудан
  • Сантандер банк
  • SimplyFresh (дэлгүүр)
Guildord хот:

Guildford хот нь 2015 оны Галифаксийн амьдралын чанарын судалгаагаар Их Британид амьдрахад хамгийн тохиромжтой 8 дахь хотоор нэрлэгдсэн оюутнуудын амьдралд тун тохиромжтой хот юм. Гуилдфорд хотын буудлаас Лондон руу 34 минут л явдаг бөгөөд аялал, үзвэр, хотоор зугаалах зэрэгт таарсан Гилдфорд хотод 100 гаруй хоол идэж, уух газар, олон клуб, паб, баар, театр, галерей, тоглолтын талбай, хөгжмийн талбай, кино театр, мөсөн гулгуурын талбай байдаг тул хийх зүйлээ олоход тун хялбар байдаг.

Номын сан:

Суррей их сургуулийн номын сан нь Стаг Хилл кампусын төвд байрлах номын сан ба сургалтын үйлчилгээг эрхэлдэг орон зай юм.

2018 онд сэргээн засварласан номын сан нь 1700 гаруй сургалтын зай, 400 компьютерээр хангадаг байна. Номын сан нь жилийн 365 өдөр 24 цагийн турш нээлттэй бөгөөд дараах үйлчилгээг санал болгодог:

  • Онлайн болон хэвлэмэл цуглуулга
  • Олон төрлийн бие даасан болон хамтын ажиллагааны сургалтын орон зай
  • Номын сангийн бүх хэрэглэгчид сурч боловсрох, судалгаа шинжилгээ хийх явцад бүтээмжийг хамгийн дээд хэмжээнд байлгахад чиглэсэн олон төрлийн дэмжлэг, үйлчилгээ.

Номын сангийн SurreySearch систем нь ном, өгүүлэл, кино, судалгааны бүтээл, дипломын ажил, диссертаци, тусгай цуглуулга, өвөрмөц архивын материал гэх мэт номын сангийн бүх материалаас хайх боломжийг олгодог.

Номын сан нь Бүжгийн Үндэсний Нөөцийн Төвийн цуглуулга, нэрт зураач Э.Х.Шепард (Winnie-the-Pooh, The Wind in the Willows) -тай холбоотой хэд хэдэн цуглуулга, бусад сэдэвчилсэн цуглуулга зэрэг судалгаа, сургалтыг дэмжих зорилготой 100 гаруй цуглуулгыг хадгалдаг.

Их сургуулийн тухай

Bachelor subjects

Master subjects

PHD 

School location