Сассексийн их сургууль нь Английн Сассексийн Фалмер хотод байрладаг улсын, судалгааны их сургууль юм. Тус сургууль нь бол дээд боловсролын тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллага бөгөөд Английн хамгийн дур булаам кампустай сургуулийн нэг гэж тооцогддог. Тус их сургууль нь 1961 онд Хатан хааны зөвшөөрлөөр байгуулагдсан Нэгдсэн Вант Улсын их дээд сургуулийн шинэ давалгааны нэг байв.
Их сургууль нь 12 сургууль, эрдэм шинжилгээний бүлгээс бүрдэг бөгөөд бакалавр, магистр, докторын зэрэг олгох 500 гаруй хөтөлбөрөөр явуулдаг.
Тус их сургууль нь Нийгмийн болон Хүмүүнлэгийн ухааны салбараараа алдартай. Сассексийн их сургууль нь Times Higher Education-ээс дэлхийн их сургуулийн чансаанд 160 дахь шилдэг их сургуулиар шалгарсан бөгөөд бизнес, эдийн засаг, нийгмийн ухаан, сэтгэл зүй, хууль эрх зүй зэрэг дэлхийн шилдэг 100-т багтсан хэд хэдэн чиглэлийн хөтөлбөртэй.
Сассекс их сургуулийн багш ажилчдын тоонд 5 Нобелийн шагналт, Хатан хааны нийгэмлэгийн 15 гишүүн, Британийн академийн 10 гишүүн, Нийгмийн шинжлэх ухааны академийн 24 гишүүн, Крафордын шагналын эзэд багтдаг байна.