University of Technology Sydney

Танилцуулга

Технологийн Сиднейн Их Сургууль (UTS) нь Австралийн Сидней хотод байрладаг улсын, судалгааны их сургууль юм. Их сургуулийн гарал үүсэл нь 1870-аад оноос улбаатай боловч 1988 онд одоогийн бие даасан их сургуулийн байр сууриндаа хүрч, байгуулагдаж байсан байна.

Тус их сургууль нь 2021 оны QS World University Ranking-ээр Австралид 1-рт, дэлхийн 11-р байранд жагссан дэлхийн тэргүүлэгч залуу (50-аас доош настай) их сургуулийн нэг гэж тооцогддог.

UTS нь Австралийн Технологийн Сүлжээ, Зүүн Өмнөд Азийн дээд боловсролын байгууллагуудын холбоо, Хамтын нөхөрлөлийн орнуудын их сургуулиудын холбооны гишүүн юм.

UTS нь архитектур, бизнес, хүрээлэн буй орчин, харилцаа холбоо, боловсрол, дизайн, инженерчлэл, олон улсын судлал, мэдээллийн технологи, хууль эрх зүй, сувилахуй, эх барихуй, эм зүйч, шинжлэх ухаан зэрэг янз бүрийн чиглэлээр 210 гаруй бакалаврын дараах түвшний болон 130 бакалаврын хөтөлбөрүүдийг явуулдаг. Түүнчлэн тус сургууль нь 256 солилцооны гэрээтэй бөгөөд дэлхийн 43 орны 185 их дээд сургуульд солилцооны маш сайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна.

Товч мэдээлэл:
44,000+ оюутан
4,700+ багш, ажилчид
120+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 31%
Багш, оюутны харьцаа 1:35
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 50:50
Кампус:

UTS кампус нь Сиднейн төв бизнес дүүргийн баруун өмнө зүгт байрладаг.

Broadway campus

Оюутны хотхоны төвд шинжлэх ухаан, эрүүл мэнд, урлаг, нийгмийн шинжлэх ухаан, инженерчлэл ба мэдээллийн технологи, дизайн, архитектур, барилгын инженерчлэлийн сургуулиуд байрладаг. Энэхүү бүтээлч, дижитал, боловсролын төв нь ABC болон дэлхийн хамгийн өндөр босоо цэцэрлэгт хүрээлэн болох Central Park цогцолбортой залгаа оршдог бөгөөд хотын Central Station-рүү тус байршлаас ердөө таван минут алхаад хүрэх боломжтой.

Haymarket

Сиднейн Хятад хорооллын зэргэлдээ орших Сиднейн хуучин захын дүүргийн  нэрээр нэрлэгдсэн Haymarket дээр хуучин болон шинэ цаг үе нийлж оршдог. Зах зээлийн хуучин барилгуудад одоогоор оюутны байр, сургалтын анги танхим, оюутанд туслах үйлчилгээ, мэргэжлийн багууд байрладаг болсон. Бизнесийн сургуулийн ирээдүйн бизнесийн удирдагчид орчин үеийн архитектурын дүр төрх болох Фрэнк Геригийн бүтээсэн доктор Чау Чакийн барилгад суралцдаг. Тус хотхонты 15-р байр нь UTS Animal Logic Academy болон UTS Startups-ийг багтаасан инновацийн төв юм. The Goods Line-ийн дагуу хойд зүг рүү бага зэрэг алхаад, UTS-ийн сургалтын танхимуудыг агуулдаг Powerhouse музейн хоёр том театрт хүрэх боломжтой.

Moore Park

Сиднейн спортын тэргүүлэх хэсэг болох тус хээсэгт UTS-ийн спорт, дасгал хөдөлгөөний  хөтөлбөр, спортын медиа хичээл, Магистрын түвшний Эрүүл мэндийн физио хөтөлбөрүүд явагддаг. Сиднейн крикетийн талбайтай зэрэгцэн орших тус кампусын байгууламжууд нь  Австралийн Регби ба Австралийн регбигийн үндэсний элит багуудтай хамтран байрладаг. Энэхүү зохицуулалт нь Австралид анх удаа их дээд сургуулийн хөтөлбөрийг элит спортын цогцолборт багтаасан явдал юм. Тус байршил нь UTS-ийг Мур парк дахь спортын шилдэг байгууллагуудтай холбоо тогтоон, UTS оюутнуудад дадлага хийх, мэргэжлийн спортын чиглэлээр туршлага судлах хамгийн сайн боломжуудыг олгодог.

Botany

Сиднейн нисэх онгоцны буудал болон томоохон үйлдвэрлэлийн байгууламжуудтай ойролцоо байрладаг энэхүү үйлдвэрлэлийн төв нь Инженерчлэл болон Мэдээллийн технологийн сургууль үйл ажиллагаа явуулдаг төрөл бүрийн мэргэжлийн лабораторуудыг багтаасан их сургуулийн томоохон технологийн лаборатори юм. Иргэний инженерчлэл, роботын техник, харилцаа холбоо, тээврийн хэрэгслийн систем зэрэг олон чиглэлээр судалгаа, шинжилгээ, туршилт хийх орон зайг багтаасан тус Лаборатори нь ирээдүйд чиглэсэн, дэлхийд тэргүүлэгч судалгааны ажил, эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргадаг төв юм. Түүнчлэн тус байршилд UTS-ийн Мэдрэл, нөхөн төлжүүлэх анагаах ухааны төвийг байрлуулахаар төлөвлөж байгаа аж.

Номын сан:

UTS номын сан нь их сургуулийн хамт олонд амин чухал үйлчилгээ үзүүлдэг. Номын сан нь сургалт, судалгаа шинжилгээний ажилд зориулсан олон байгууламжтай. Үүнд нам гүм уншлагын танхим, багаар ажиллах орон зай, сүлжээнд холбогдсон 420 гаруй компьютер зэрэг ордог байна. Түүнчлэн номын сан нь сургалт, судалгааны  1 сая гаруй ном, сэтгүүл, цахим ном, цахим сэтгүүл, номзүйн мэдээллийн сан, дүрс бичлэгийн материал, бусад материалыг агуулдаг. Номын сангийн цахим мэдээллийн нөөцийг номын сангийн вэбсайтаар дамжуулан 24 цагийн турш үзэх боломжтой.

Их сургуулийн тухай:

School location