Номхон далайн их сургууль (Номхон далайн буюу UOP) нь АНУ-ын Калифорниа мужийн Сакраменто, Сан Франциско (Алдарт цахиурын хөндий байдаг), Стоктон хотод байрлах гурван кампустай хувийн их сургууль юм. Тус сургууль нь Калифорниа дахь хамгийн эртний их сургууль бөгөөд Калифорниа муждаа хосолсон хөтөлбөрийг бие даан явуулсан анхны сургууль, АНУ-ын баруун эргийн анхны Хөгжмийн консерватор сургууль, Анхны анагаах ухааны сургууль юм.
Тус их сургууль нь анх 1851 оны 7-р сарын 10-нд Калифорнийн Санта Клара хотод Калифорнийн Уэслиан коллеж нэртэй байгуулагдаж байсан ба дараагаар нь 1871 онд Сан Хосе руу нүүж, 1923 онд Баруун эргийн Стоктон руу байрлан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Номхон далайн их сургууль нь Либерал урлагийн коллеж, бакалаврын дараах түвшний сургуулиас гадна Бакалврын түвшний Бизнес, боловсрол, инженерчлэл, олон улс судлал, хууль эрх зүй, хөгжим, эм зүй, нүүр ам судлал, эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар сургуулиудтай.