University of the Potomac

University of the Potomac нь Вашингтон ДС-д  байдаг дээд боловсролын ашгийн төлөө байгууллага юм. Уг сургууль нь 1991 онд байгуулагдсан, мэдээллийн технологи, эрүүлийг хамгаалах, аялал жуулчлалын удирдлага, зочлохуйн үйлчилгээ, сүлжээний аюулгүй байдал удирдлага, цахим аюулгүй байдал бодлого, бизнес, засгийн газрын гэрээ хэлэлцээрийн удирдлага, олон улсын бизнес, нягтлан бодох бүртгэл зэрэг олон салбарын чиглэлээр, бакалавр болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдээр оюутан бэлтгэдэг. Их сургуулийн хичээлийн хөтөлбөр нь дараагийн түвшний сургалтад хамрагдан мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй байдаг ажилчин ангийханд голлон чиглэгдсэн байдаг бөгөөд мэргэжилтэй оюутнуудын хувьд 18 сарын хугацаанд суралцан мэргэжлийн зэрэг хамгаалах боломжтой байдаг. Үүнээс гадна их сургуулийн бүхий л хичээлийн хөтөлбөрийг онлайнаар судлах боломжтой.

University of the Potomac–н онлайн, кампус хосолсон сургалт нь уян хатан учир ажлынхаа хажуугаар суралцах хүсэлтэй байгаа хүмүүст тохиромжтой. Мөн их сургууль нь Женевийн “Бизнес–Олон улс судлалын сургууль”-тай хийсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд олон улсын бакалавр, магистрийн 5 жилийн хөтөлбөрийг санал болгодог.

Кампус

Их сургууль нь 2 кампустай. Нэг нь Вашингтон ДС-д, нөгөөх нь Хойд Вержинияд тус тус байдладаг.

Амеркийн зүүн мужуудын дээд боловсролын хорооноос University of the Potomac–г магадлан итгэмжилсэн байдаг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

  • IELTS: 6.5
  • TOEFL IBT: 79

School location