University of the West of Scotland

2007 онд Paisley их сургууль Bell коллежтой нэгдэн Өнөөгийн University of the West of Scotland үүсэн байгуулагдсан бөгөөд тус сургууль нь улсын их сургууль гэсэн байрь суурьтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Мэргэжлийн болон бакалаврын түвшний сургалтуудаараа бүс нутагтаа нэр хүндтэй уг сургууль нь 15555 оюутан, 1300 орчим багш ажилтан, 6 салбар сургуультай.
University of the West of Scotland нь 2009 оны Complete Universities Guide жагсалтад багтсан 113 их сургуулиас 62 бичигдэж, 2017 онд тус жагсаалтын 129 их сургуулиас 100 орсон.
Их сургууль нь дараах салбар сургуулиудтай:
- Бизнесийн сургууль
- Тооцоолон бодохуй, инженерчлэлийн сургууль
- Боловсролын сургууль
- Эрүүл мэнд, сувилахуйн сургууль
- Хэвлэл мэдээлэл, соёл-нийгмийн сургууль
- Шинжлэх ухаан спортын сургууль
Их сургууль нь бакалаврын болон бакалаврын дараах түвшний нийлсэн 100 гаруй хөтөлбөрийг санал болгодог бөгөөд сургуулийн докторын хөтөлбөрт суралцах оюутны тоо хурдацтайгаар нэмэгдэж байгаа. Мөн их сургуулийн зүгээс аж ахуй, үйлдвэрүүдэд зөвөлгөө өгөх, судалгаа явуулах ажлуудыг эрчимтэй зохион байгуулдаг ба бизнесийн салбарынхантай хамтран мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаараа Шотландын их сургуулиудаас 2-т бичигддэг. Их сургуулийн дийлэнх курс мэргэжлийн ур чадварт анхаарсан байдаг ба оюутнуудын хувьд дотоодоо болон гадаадад суралцаж буй мэргэжлийнхээ чиглэлээр нэг жил ажиллан туршлагажих боломж бүрэн нээлттэй байдаг.
2016 оны Complete University Guide жагсаалтад их сургуулийн харьяа боловсролын сургууль 6-т жагссан байдаг.
Ayr кампус
Их сургуулийн Ayr Кампус нь 1993 онд байгуулагдсан, Ayr-д байдаг.
Dumfries кампус
1999 онд байгуулагдсан, их сургуулийн Dumfries кампус нь Dumfries мужид байдаг. Энд бизнесийн болон тооцоолон бодохуй чиглэлийн хичээлүүд явагддаг.
Hamilton Кампус
Хамилтонд байдаг уг кампус нь 1972 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
London Кампус
Их сургуулийн Лондон кампус нь 2016 онд байгуулагдсан олон улсын оюутнуудад зориулсан бакалаврын дараах түвшний хичээлүүд уг кампуст явагддаг.
Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага
- Бакалаврын түвшин– IELTS 6.0
- Бакалаврын дараах түвшин – IELTS 6.0
- Бакалврын дараах түвшин /судалгаа/ – IELTS 6.5