Торонтогийн их сургууль нь 1827 онд King’s College нэртэйгээр байгуулагдсан Хойд Америкийн хамгийн эртний, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь дэлхийн их сургуулиудын эрэмбийг тодорхойлдог томоохон судалгааны байгууллагууд болох University of Higher Education, QS Ranking болон Шанхай Ранкинг-ийн жил бүр гаргадаг жагсаалтанд Дэлхийн шилдэг 20 сургуулийн нэгээр тогтмол шалгарч, улмаар Канадын Тэргүүн сургуулиар зүй ёсоор нэрлэгддэг.
Канадын Онтариогийн Торонтод байдаг тус сургууль нь одоогийн нэрийг 1850 онд авч, Дэлхийн хэмжээний түүх, онцлог шинжээрээ ялгарах 12 салбар коллежоос бүрддэг. Түүнчлэн 13 сургалт судалгааны эмнэлэг, 19 төгсөгчдийн холбоо, бакалаврын 700 гаруй, магистрын 200 гаруй хөтөлбөртэй. Жилд дотоодын 80,000 гаруй оюутан, олон улсын 10,000 хол давсан оюутнуудыг элсүүлдэг энэхүү сургууль нь Канадын хамгийн том боловсролын байгууллага юм