Ютагын их сургууль (U of U, The U ) нь АНУ-ын Юта мужийн Солт Лейк-Сити-д байрлах судалгааны улсын их сургууль юм. Юта мужийн тэргүүлэх их сургуулийн хувьд Ютагын их сургууль нь бакалаврын түвшний 100 гаруй, бакалаврын дараах түвшний 92 хөтөлбөртэй. Тус сургуулийн Докторын хөтөлбөрүүд нь АНУ-ын дээд боловсролын байгууллагуудыг үнэлдэг The Carnegie Classification® хүрээлэнгээс Их сургуулиуд дундаа “Судалгааны ажил маш сайн” гэх үнэлгээг өгсөн. 2019 оны байдлаар Юта их сургууль нь бакалаврын 28,686 оюутан, бакалаврын дараах түвшний 4,114 оюутан нийт 32,800 оюутантай байна.
Түүхийн хувьд 1849 онд Дезерет нэртэйгээр 2 жилийн хугацаанд түр байгуулагдаж байсан Дезерет мужийн Ерөнхий Ассемблей-ээс тус их сургуулийг анх 1850 онд Дезеретийн их сургууль нэртэйгээр байгуулсан байна. Тус сургууль нь Юта мужийн хамгийн эртний их сургууль ба 1892 онд одоогийн нэрээр Юта их сургууль нэртэй болж, 1900 онд Сол Лейк-Ситид үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн . Түүнчлэн тус их сургуулийн Коллежийг АНУ-ын үндэсний тэргүүлэх 100 коллежийн нэгээр шалгаруулсан байна.