Уэльсийн Тринити Сэйнт Дэвидийн их сургууль (UWSTD) нь 2010 онд байгуулагдсан Свансий хотод төвтэй олон кампуст их сургууль юм. Тус сургууль нь Уэльс дахь хамгийн эртний 2 дээд боловсролын байгууллага болох Уэльсийн их сургууль, Тринити их сургууль хоёр нэгдэснээр 2010 онд үүсгэн байгуулагдаж байсан ба үүнээс гадна 2013 онд Сванси хотын Их сургуультай нэгдсэн байна. Сургуулийн гол кампусууд нь Свансий хотын төв, Баруун өмнөд Уэльсийн Лэмпетер болон Кармартен хот, Лондон хотноо оршдог.
Их сургууль нь Багшийн сургалт, Археологи, Инженерчлэлийн чиглэлээр олон жилийн түүхтэй бөгөөд инноваци, мэдлэг, чадвар дээр суурилсан сургалтын төлөвлөгөөг ашигладгаараа онцлог. Уэльсийн Тринити Сэйнт Дэвидийн их сургууль нь Таймс Дээд Боловсролын агентлагаас гаргасан 2019 оны оюутны сэтгэл ханамжийн судалгаагаар Их Британи улсдаа 20-д жагссан бөгөөд Уэльс хотдоо хамгийн өндөр түвшний багш ажилчидтай сургуулиар шалгарсан байна.