Western Sydney University буюу Баруун Сиднейн Их Сургууль нь Австрали Улсын Сидней хотын баруун хэсэгт байрлах олон кампуст сургууль юм. Дэлхийн их сургуулиудын шилдэг 2%-т ордог Баруун Сиднейн Их Сургууль нь эрдэм шинжилгээний амжилт, сургалтын шинэлэг байдлаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хэмжээний их сургууль бөгөөд хойч үеийн боломж, чадварыг нээж дэлхийд эерөг нөлөө үзүүлэхийг зорьж ажилладаг байна. Их сургууль нь бакалавр, магистрын, докторын түвшний сургалтын хөтөлбөрүүдийг Банкстаун, Блэктаун, Кэмпбеллтаун, Хоксбери, Ливерпуль, Парраматта, Пенрит зэрэг нийт 10 кампусуудаараа дамжуулан явуулдаг.
University of Western Sydney

Танилцуулга
Их сургуулийн бүрэлдэхүүн:
- Барилгын инженерчлэлийн сургууль
- Бизнесийн сургууль
- Тооцоолол, өгөгдөл, математикийн шинжлэх ухааны сургууль
- Боловсролын сургууль
- Инженерчлэлийн сургууль
- Эрүүл мэндийн шижлэх ухааны сургууль
- Хүмүүнлэгийн ухаан, харилцааны сургууль
- Хууль зүйн сургууль
- Анагаах ухааны сургууль
- Сувилахуйн ухаан, эх барихуйн ухааны сургууль
- Сэтгэл судлалын сургууль
- Шинжлэх ухааны сургууль
- Нийгмийн ухааны сургууль
- Бакалаврын дараах түвшний судалгааны сургууль
Товч мэдээлэл:
Кампус
Liverpool city кампус:
Ливерпуль CBD-ийн төвд байрлах Нгара Нгура байр нь өндөр чанартай, хамгийн орчин үеийн технологи бүхий байгууламж, уян хатан сургалтын орон зайг бүрдүүлдэг. Тус байр нь томоохон их дэлгүүрүүдээс ердөө 800 метрийн зайд байрладаг. Кампусын байгууламжуудад номын сан, хичээлийн танхим, фитнесс төв зэрэг орох бөгөөд хотын төвд байрладаг учир маш олон төрлийн хоолны сонголттой аж.

Parramatta City кампус
Шинэлэг Парраматта хотхон нь интерактив, технологид суурилсан сургалтын студи, өвөрмөц сургалтын газруудыг санал болгодог.

Parramatta South кампус
Баруун Парраматта нь Сидней хотын бизнес, урлаг, соёлын төв цэг болон хурдацтай өөрчлөгдөж байгаа билээ. Орчин үеийн тоног төхөөрөмж, технологи бүхий Баруун Парраматта кампус нь танд дэлхийн хэмжээний сургалт, судалгааны байгууламжид сурч боловсрох боломжийг олгож таныг төсөөлөхийн аргагүй ирээдүйн нэг хэсэгт холбоно.

Bankstown кампус
Банкстаун кампус нь хамгийн сүүлийн үеийн компьютерийн лаборатори, сургалтын анги танхим, тав тухтай кафе, кампусын үйл ажиллагаа, оюутнуудын цогц үйлчилгээг санал болгодог.

Campbelltown кампус
Кэмпбеллтаун хотхон нь Баруун Сиднейгийн гайхалтай кафе, дэлхийн хэмжээний байгууламжуудтай ойр байрлана. Кампусын байгууламжуудад хамгийн орчин үеийн анги танхим, номын сан, оюутны дотуур байр, фитнес төв, спорт заал байрлахаас гадна Одон орон ажиглалтын төв, сургалтын эмнэлэг зэрэг ордог.

Hawkesbury кампус
Hawkesbury кампус нь дэлхийн түвшний байгууламжуудыг танд хүргэнэ. Оюун санаагаа баяжуулж, сурч боловсрох боломжийг танд олгож ирээдүйд бэлтгэх болно.

Penrith кампус
Пенрит Кампус (Кингсвуд) нь бүс нутгийн нийтийн тээврийн төв цэгийн хажууд байрладаг. Пенрит Кампус нь орчин үеийн номын сан, сургалтын болон биеийн тамирын танхимтай бөгөөд танд өөрийгөө нээх хязгааргүй боломжийг олгоно.

Lithgow кампус
Литгоу хотын кампус Чарльз Хоскинсын дурсгалын хүрээлэнд байрлах ба зориулалтын томоохон шинэчлэлт хийж орчин үеийн боловсролын байгууламж болсон байна.

Sydney Olympic Park кампус
Хөл хөдөлгөөнтэй кафе, рестораны дүүрэг, алдартай цэнгэлдэх хүрээлэн, спортын байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, эмнэлэг, банк, жижиглэн худалдааны дэлгүүрүүд, задгай талбай зэрэг орших Сидней хотын алдарт олимпийн цэгийн төвд байдаг.

Nirimba кампус
Ниримба кампус бол орчин үеийн архитекторын шийдэл бүхий байруудыг толгод, цэнхэр тэнгэр, үзэсгэлэнт цэцэрлэгтэй хослуулсан навчит ногоон хотхон юм.

Номын сан
Их сургуулийн номын сан нь кампус бүр дээр байрлах нийт 10 номын сангаас бүрдэнэ. Эдгээр номын сангууд нь бүгд хамгийн орчин үеийн техник, технологиор тохижуулагдсан ба нийт 1,000,000 гаруй материалыг агуулна. Номын сангууд нь ганцаарчилсан танхим, багаар ажиллах танхим, чөлөөт танхим зэрэг олон төрлийн тав тухай сургалтын танхимуудаар хангадаг.

Их сургуулийн үзүүлэлт:
2023 оны байдлаар дэлхийд:
- QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар– #375
- Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар– #201-250
- ARWU жагсаалтаар– #301
- USNWRжагсаалтаар– #279
- CWTS Leidenжагсаалтаар–#272
2023 оны байдлаар Австрали улсдаа:
- QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар– #20
- Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар– #12
- ARWU жагсаалтаар– #15-21
- USNWR жагсаалтаар–#18
- CWTS Leiden жагсаалтаар– #13
QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар 2019 онд дэлхийн шилдэг 100-д орсон их сургуулийн мэргэжлийн хөтөлбөрүүд:
- Сувилахуйн ухаан
- Социологи
- Харилцаа, хэвлэл мэдээлэл
QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар 2019 онд дэлхийн шилдэг 150-д орсон их сургуулийн мэргэжлийн хөтөлбөрүүд:
- Сэтгэл судлал
- Газар тариалан, мод үржүүлэг
- Боловсрол
- Хэл шинжлэл
- Газар зүй
QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар 2019 онд дэлхийн шилдэг 200-д орсон их сургуулийн мэргэжлийн хөтөлбөрүүд:
- Барилгын инженерчлэл
Яагаад Western Sydney гэж?
Дэлхийн их сургуулиудын шилдэг 2%-т ордог
Хүйсийн тэнцвэртэй байдлыг сахидгаараа дэлхийд #1
Төгсөгчдийн талаарх ажил олгогчдын сэтгэгдэл өндөр – 10 ажил олгогчын 9 нь тус сургуулийн төгөгчдийг чадварлаг, дасан зохицох чадвартай, бусдаад илүү мэргэжлийн хэмээн үнэлдэг.
Олон улстай холбогдох боломж – Сургалтын хөтөлбөрийн хүрээнд дэлхий даяар 400+ солилцооны хөтөлбөрийг зохион байгуулдаг ба үүнд үйлдвэрлэлийн дадлага, оюутан солилцоо зэрэг олон улсад туршлага хуримтлуулах, аялах, суралцах, холбоо тогтоох маш их боломжийг бий болгодог.
Үнэгүй сурах бичиг – Эхний жилдээ суралцаж буй оюутан бүрт үнэгүй цахим сурах бичиг, шаардлагатай номнуудыг олгодог. Эдгээр ном нэг бүр нь 100$ үнэтэй байдаг ба оюутнууд 800$ хүртэлх номыг үнэгүй цахим хэлбэрээр авах боломжтой.
Bachelor subjects
- Arts courses
- Business courses
- Creative Industries courses
- Engineering and Built Environment courses
- Forensics courses
- Health and Sports Sciences courses
- Information and Communications Technology courses
- Law courses
- Medicine courses
- Nursing courses
- Criminology and Policing courses
- Psychology courses
- Sciences courses
- Social Sciences courses
- Teaching and Education courses
- Tourism and Urban Planning courses
Master subjects
- Arts and Humanities Courses
- Business Courses
- Communication, Design and Media Courses
- Engineering and Built Environment Courses
- Health Science Courses
- Information Technology and Computing Courses
- Law Courses
- Nursing Courses
- Medicine Courses
- Psychology Courses
- Research Studies Courses
- Science Courses
- Social Science Courses
- Teaching and Education Courses
- TESOL, Interpreting and Translation Courses
- Therapeutic Studies and Counselling Courses