University of Westminster

Танилцуулга

University of Westminster нь Их Британи улсын Лондон хотод байдаг улсын, судалгааны их сургууль юм. Анх 1838 онд Язгууртны политехникийн хүрээлэн нэртэйгээр байгуулагдсан тус сургууль нь Лондонд нээгдсэн анхны Политехникийн сургууль байсан бөгөөд хожим нь 1992 онд их сургууль болон өргөжсөн байна. Тус их сургууль нь Хамтын нөхөрлөлийн их сургуулиудын холбоо, МВА, EFMD, EQUIS, Европын их сургуулийн холбоо зэрэг холбоодуудын гишүүн юм.

Вестминстерийн төгсөгчдөөс анагаах ухааны чиглэлийн Нобелийн шагналтан, зохион бүтээгч, төрийн тэргүүн, улс төрч хотын дарга, олимпийн тамирчин, эрдэмтэн судлаач, Оскарын шагнал хүртсэн кино найруулагчид, Рок & Ролл танхимын алдартнууд, Грэмми шагнал хүртсэн хөгжимчин, сэтгүүлч, яруу найрагчид төрсөн байна.

Товч мэдээлэл:
19,000+ оюутан
1,100+ багш ажилчид
169 орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 46%
Багш, оюутны харьцаа 1:17
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 40:60
Оюутны хотхон

Regent оюутны хотхон

Уг оюутны хотхон нь Wells Street buildings , Little Titchfield Street building зэрэг барилгуудыг багтаадаг ба Little Titchfield Street барилгад Нийгмийн шинжлэх ухаан, Хүмүүнлэгийг ухааны салбар сургуулийн номын сан байрладаг. Мөн Вэстминистерийн хуулийн сургууль энэхүү оюутны хотхонд байрладаг байна.

Marylebone оюутны хотхон

Уг оюутны хотхон нь Madame Tussaud’s-н эсрэг талд буюу Marylebone Road-д байдаг. 1960 онд байгуулагдсан уг кампуст Аж ахуй, байгаль орчны салбар сургууль, Вэсминистер бизнесийн сургууль, Бодлого судлалын институт байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Cavendish оюутны хотхон

Тус оюутны хотхон нь орчин үеийн уран барилгын шийдлээр баригдсан, BT цамхагийн ойролцоох New Cavendish гудамжинд байрладаг. Тус кампуст шинжлэх ухаан, инженерчлэл, комьпютер тооцооллын сургууль, лабораториуд байрладаг.

The Harrow оюутны хотхон

Энэхүү оюутны хотхонд Хэвлэл мэдээлэл, урлаг, дизайнын хичээлүүд явагддаг ба Орчин үеийн урлаг дизайнын бүтээлүүдийн London Gallery мөн энд үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Номын сан

CAVENDISH номын сан

Уг номын санд:

  • Био анагаахын шинжлэх ухаан
  • Био анагаах ухаан
  • Бизнес мэдээллийн систем
  • Нэмэлт анагаах ухаан
  • Компьютер, сүлжээний инженер
  • Компьютерийн шинжлэх ухаан програм хангамжын инженер
  • Цахилгааны инженер
  • Шим тэжээл
  • Сэтгэл судлалын чиглэлийн ном зохиолууд байдаг.

HARROW номын сан

Уг номын санд:

  • Урлаг, дизайн
  • Загвар
  • Телевиз, кино урлаг
  • Сэтгүүл зүй, нийгмийн харилцаа
  • Хөгжим
  • Зургын чиглэлийн номнууд бий

MARYLEBONE номын сан

Уг номын санд:

  • Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг
  • Уран барилга
  • Бизнесийн удирдлага
  • Хүүний нөөцийн удирдлага
  • Маркетинг
  • Хот төлөвлөлт
  • Өмч хөрөнгө, барилга байгууламж
  • Аялал жуулчлал, үйл ажиллагаа
  • Тээвэр логистикийн чиглэлийн ном зохиолууд байдаг.

REGENT номын сан

Уг номын санд:

  • Гэмт хэрэг судлал
  • Англи хэл
  • Түүх
  • Хэл
  • Хууль
  • Хэл шинжлэл
  • Улс төр олон улсын харилцаа
  • Сэтгэл судлал
  • Социологийн чиглэлийн ном зохиолууд байдаг.
Судалгаа

Westminster сургууль нь нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн мэдлэг чадварыг ашиглан олон төрлийн сэдвийн хүрээнд хэрэглээнд нийцсэн практикал аргаар өндөр чанарын өргөн хүрээний судалгааг явуулдаг. Тус сургуулийн судалгааны гол салбарууд нь:

  • Бизнес
  • Электроник ба Комьпютерийн Шинжлэх ухаан
  • Хууль зүй
  • Амьдралын шинжлэх ухаан
  • Хэвлэл мэдээлэл, Урлаг ба Дизайн
  • Архитектур
  • Хүмүүнлэгийн ба Нийгмийн ухаан
Их сургуулийн үзүүлэлт:
Их сургуулийн талаар:

School location