Воллонгонгын их сургууль (UOW) нь Сиднейгээс өмнө зүгт 80 км-ийн зайд орших Шинэ Өмнөд Уэльсийн далайн эргийн Воллонгонг хотод байрладаг Австралийн улсын, судалгааны их сургууль юм.
1951 онд Воллонгонг хотод Шинэ Өмнөд Уэльсийн Технологийн Их Сургуулийн хэлтсийг (1958 оноос Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургууль гэж нэрлэдэг) байгуулжээ. 1961 онд Шинэ Өмнөд Уэльсийн Их сургуулийн Воллонгонг их сургуулийн коллежийг байгуулж 1962 онд коллежийг албан ёсоор нээсэн байна. 1975 онд Воллонгонгын Их Сургуулийг бие даасан байгууллага болгон байгуулав. Тус сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш 120,000 гаруй зэрэг, диплом, гэрчилгээ олгосон байна.
2019 оны сургалтын талаарх оюутны судалгаагаар Воллонгонгын Их Сургууль Австралийн бүх их дээд сургуулиудаас аравдугаарт, оюутны сэтгэл ханамжийн судалгаагаар Шинэ Өмнөд Уэльсийн бүх улсын их дээд сургуулиудаас хоёрдугаарт жагссан байна.
Воллонгонгын их сургууль нь Австралийн шинэ үеийн их дээд сургуулийн жишиг болсон дэлхийн хамгийн шилдэг орчин үеийн их сургуулиудын нэг бөгөөд судалгаа шинжилгээний олон салбар, оюутанд чиглэсэн сургалтын арга барилаараа нэр хүндтэй их сургууль юм.