Vesuvio International School Of Hospitality

VISH нь сургалтын чанар, мэргэжилтнүүдийн чадварыг нэмэгдүүлж боловсролын салбарын хөгжлийг хурдасгах зорилготой, дотоодын болон олон улсын оюутнуудыг сургадаг олон улсын институт юм.

Тус институт нь  бизнес, зочилохуйн үйлчилгээ, аялал жуулчлалын удирдлагын чиглэлийн курсуудад оюутан залуусыг сурган, чадварлаг мэргэжилтнүүд болгон төгсгөдөг.  Институтийн багш нарын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, салбартаа тэргүүлэх байр суурьтай  эрдэмтэд, эдийн засагчид, зөвлөхүүд, сэтгүүлчид байдаг.  Институтийн санал болгодог курсүүд нь онол, практик хосолсон хичээлүүдийг багтаадаг бөгөөд оюутнуудын тухайн курсийн үргэлжлэх хугацаанд эзэмшвэл зохих мэдлэгийн хүртээмж үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс  бүх хичээл англи хэл дээр явагддаг. Чанартай тэнхимийн сургалт болон бие даах сургалтын нэгдсэн программаар оюутнуудыг сургадаг арга барил нь VISH олон улсын их сургуулийг бусад боловсролын байгууллагуудаас ялгах гол онцлог болохын зэрэгцээ олон улсын оюутнуудын хувьд институтийг сонгон суралцах нэг шалтгаан нь болж өгдөг.

VISH-н сургалтын хөтөлбөр нь танд өрсөлдөөн ихтэй олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, өндрөөр үнэлэгдэхэд туслах мэдлэг чадвар, давуу талыг олгох болно.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

  • TOEFL:500
  • IELTS:5.0

Bachelor subjects

Бакалаврын зэргийн олон улсын хөтөлбөр
  • Travel and tourism management
  • Hospitality management
  • Culinary art

Master subjects

Магистр
  • General management
  • Tourism management
  • Hospitality management

School location