Викториа их сургууль (VU эсвэл Вик Юни) нь Австралийн Виктория мужын, Мельбурн хотод байрладаг улсын, судалгааны их сургууль юм. Викториа их сургууль нь Дээд боловсрол, Техникийн болон Нэмэлт Боловсрол (TAFE) -ын аль алинд нь сургалт явуулдаг хоёр салбарын дээд сургууль юм.
Тус их сургууль нь 1991 онд их сургуулийн статустайгаар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд кампус дээрээ олон төрлийн дээд боловсрол, техник, мэргэжлийн сургалт явуулдаг. Хоёр салбарын их сургууль тул мэргэжлийн боловсролоос дээд боловсрол, гэрчилгээ, диплом, бакалавр, төгсөлтийн дараахь мэргэжил дээшлүүлэх зэрэгт суралцахаар төлөвлөж буй оюутнуудад хялбар замыг санал болгодог. Викториа Их Сургууль нь The Young University 2017 чансааны жагсаалтад дэлхийн 50-аас доош настай дэлхийн шилдэг их дээд сургуулиуд дундаас 56-р байранд оржээ.
Тус их сургууль нь 6 салбар сургууль, 7 эрдэм шинжилгээний төв, 6 эрдэм шинжилгээний хүрээлэн, Викториа Политехникийн сургуультай. Түүнчлэн их сургууль нь Сингапур, Энэтхэг, Хятад, Малайз, Шри Ланка, Вьетнам зэрэг Ази дахь түнш байгууллагуудад сургалт явуулдаг. Хятад дахь Ляонингийн их сургууль, Малайзын Санвэйн их сургуулийн коллеж нь Австралийн Викториа их сургуулийн хамгийн том түншүүдийн нэг юм.