Virginia Commonwealth University (VCU) нь Виржиниа мужийн Ричмонд дахь улсын, судалгааны их сургууль юм. VCU нь 1838 онд Хэмпден-Сиднейн коллежийн анагаах ухааны тэнхим болж анх нээгдэж байсан ба дараагаар нь 1854 онд Виржиниа мужийн анагаах ухааны коллеж болсон байна. 1968 онд Виржиниа мужийн Ерөнхий Ассемблей нь Виржиниа нөхөрлөлийн их сургууль байгуулах зорилгоор 1917 онд байгуулагдсан Ричмонд Мэргэжлийн Институтийг Виржиниа мужийн анагаах ухааны коллежтой нэгтгэж тус сургуулийг байгуулжээ.
VCU-ийн Эрүүл мэндийн систем нь их сургуулийн эрүүл мэндийн боловсрол, судалгаа шинжилгээ, өвчтөний асрах үйл ажиллагааг дэмждэг цогц систем юм..
VCU нь 2019 оны санхүүгийн жилд судалгааны ажилд зориулсан 310 сая долларын санхүүжилт авсан бөгөөд АНУ-ын их сургуулийн ангилал болох “R1: Докторын их сургууль – Судалгааны өндөр үйл ажиллагаатай” ангилалд багтжээ. Төрийн бодлого, биотехнологи, эрүүл мэндийн шинэ нээлтүүд зэрэг олон чиглэлээр мэргэшсэн багш нарыг хамруулдаг их, дээд сургуулийн зөвшөөрөгдсөн төв, хүрээлэнгүүд нь их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин ажилладаг байна.
Их сургуулийн алдартай хөтөлбөрүүдэд Сэтгэл судлал, Бизнес, Биологи, Анагаах ухаан зэрэг ордог бөгөөд оюутны олон зуун клубтэй тус сургууль нь АНУ-ын шилдэг улсын сургуулийн тоонд зүй ёсоор багтдаг билээ.